Микрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс дахиад л дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж, 16 дахь удаагаа дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон тухай Форбес мэдээллээ. Түүний араас Мескикийн бизнесмэн Карлос Слим орж байна. Мексик эрийг жагсаалтад тэргүүлэх болов уу гэсэн ч Гэйтсийг хараахан гүйцэж чадсангүй.
Энэ оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Билл Гэйтсийн хөрөнгө 79 тэрбум ам.доллараар хэмжигдсэн бөгөөд өмнөхөөсөө 3 тэрбумаар өссөн үзүүлэлт харагджээ. Форбес агентлагийн мэдээлснээр манай дэлхий дээр 1826 тэрбумтан амьдардаг бөгөөд тэдний 181-ийг нь хөрөнгө, чинээгээр нь сүүлийн 12 сарын турш жагсаасан байна.
Билл Гэйтс сүүлийн 21 жилийн хугацаанд энэхүү жагсаалтын шилдэг 16-д тогтмол бичигдэж эхэлсэн юм. Тэгвэл жагсаалтын гуравдугаарт АНУ-ын шилдэг хөрөнгө оруулагч Уаррен Баферт 72.7 тэрбумын хөрөнгөтэйгээр нэрлэгджээ.
Ингээд энэ онд хөрөнгө орлогоороо дэлхийд тэргүүлсэн 10 тэрбумтныг хүргэж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
Албан ёсны зөвшөөрөлгүйгээр мэдээ орчуулж тавихаа болиорой
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮