Ая зохиогч, дуучин Н.Баасандоржийн "Монголын сайхан ээжүүд" тоглолт өнөөдөр болох гэж байна. 200 гаруй дууны ая зохиосон түүний урын санд "Зөөлөн замбуулин", "Хос шарга", "Хосын хорвоо" зэрэг олон сайхан дуу бий. Түүний Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулан хийж буй “Монголын сайхан ээжүүд” тоглолт нь түүний зургаа дахь бие даасан тоглолт аж. Тоглолтод урилгаар МУСТА Л.Банзрагч, МУСТА Т.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар болоод залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх бөгөөд дан эрчүүд энэ үдшийн тайзыг чимэх юм байна.
Тоглолт өнөөдөр 19.00 цагт, UB palace-ийн төв танхимд болно.
Сэтгэгдэл ( 0 )