Манай гарагийн хамгийн ахмад оршин суугч, Япон улсын иргэн Мисао Окава өнөөдөр 117 нас хүрч байна. Тэрбээр Осака хотод амьдардаг бөгөөд 1898 оны гуравдугаар сарын 5-нд мэндэлжээ. Түүнийг өнгөрсөн 2013 онд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорхойлж Гиннесийн номонд бүртгээд байв. Мисао Окавагийн өмнө 116 насалсан Жиреомон Кимура хэмээх Япон эмэгтэй энэхүү амжилтыг эзэмшдэг байсан ч тэр жил өөд болсон юм.
Окава кимоно урлаачийн охин болон төрсөн бөгөөд 1919 онд нөхөртэйгээ гэр бүл болж байжээ. Тэрбээр гурван хүүхдийн ээж болсон байна. Харамсалтай нь нөхөр нь 1931 онд өөд болсон гэнэ.
Окава өдгөө нэгэн сувилагчийн хяналтан доор түүний гэрт амьдарч буй бөгөөд биеийн байдал нь маш сайн байгаа аж.
Түүний амьдралын 117 жилийн дурсамжийн тухай Японы Засгийн газрын төлөөлөгч Такехиро Огура асуухад “Энэ бүхэн маш богино юм шиг санагдаж байна” хэмээн асуужээ. Японы засгийн газар түүний төрсөн өдрөөр бэлэг барьж, орон даяар төрсөн өдрийг нь тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь түүнээс мөн нэгэн сурвалжлагч хэрхэн ийм удаан амьдарч байгаа нууцыг нь асуужээ. Тэрбээр урт насалсан нууцаа бат бөх нойр, эрүүл хооллолт, суши гэж тайлбарласан байдаг.
Одоогоор Япон улсад 58 мянган ахмад настан амьдарч байна. Тэд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг аж. Өдгөө Японд дундаж наслалт эмэгтэйчүүд 86.61, эрчүүд 80.21 байгаа юм. Японд улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, иргэдийн эрүүл зөв хооллолт, амьдралын хэв маяг хамгийн таатай байдаг аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 4 )
wow gaihaltai
Орчуулсан зүйлээ уншаач дээ.Бат гуай.Нил алдаа!!!!!
58 myngan 100-gaas deesh nastnuud yum bolov uu
112 SAYA HUNTEI GAZAR 58-HAN MYANGAN AHMAD NASTANGUUD BNA GEJ UU? SAIN SUDALJ UZSEN UU?