Хурд хамтлагийн ахлагч Д. Ганбаяр: Бүсгүйчүүддээ зориулж 17 дахь жилдээ тоглолт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 07

Жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хурд" хамтлаг охид, бүсгүйчүүд, ээжүүддээ зориулан уран бүтээлээрээ бэлэг барьдаг билээ. Энэ удаад ээлжит тоглолтоо  "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр UB palace-д хийх гэж байна. Ингээд тоглолтын талаар  "Хурд" хамтлагийн ахлагч Д. Ганбаяртай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

 -Өдрийн мэнд. Энэ гурван сарын 8-нд болох тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

Тэртээх 1998 оны гуравдугаар сарын 8-нд "Ханьдаа дуулая" нэртэй тоглолт хийснээс хойш жил бүрийн энэ өдөр уламжлал болгон бүсгүйчүүддээ өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьсаар 17 жилийн нүүрийг үзэж байна. Тэр үед манай урлагийнхан байсан ч гэлээ эмэгтэйчүүддээ зориулж тоглолт хийх нь их ховор байсан юм. Харин өнөөдөр ингээд харах юм бол дуулдаг, хуурддаг хэн боловч бүгд баяраар бэлэг барьдаг болжээ. Манайх үүний анхдагч, эхлэгч байсандаа баяртай байдаг. Энэ удаагийн тоглолтоо   "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэх шинэ дууныхаа нэрээр нэрлэсэн.

-Энэ удаагийн тоглолт урьд жилийн тоглолтуудаас юугаараа онцгой байх вэ?

 Энэ жил "Инээмсэглэ бүчгүйчүүд" тоглолт маань 15 цагаас болно. Яагаад өдөр хийхэр болсон бэ, гэхээр олон жилийн тоглолтоос дүгнэлт хийгээд "Хурд"-ынхаа уран бүтээлийг үзчихээд ээж, эхнэр, охидоо баярлуулаад явах цаг завыг нь хэн хэнд нь гаргаж өгье гэж бодсон. Мөн урьд жилийн тоглолтууд дандаа л жижигхэн газруудад болдог байсан бол энэ удаа илүү олон бүсгүйчүүдийг баярлуулья гээд UB palace-д болох гэж байна. Тоглолт маань хоёр хэсэгтэй байгаа. Эхнийх нь азтай нэг бүсгүй, магадгүй хоёр бүсгүйд "Хурд" хамтлагийн зүгээс гарын бэлэг барина. Манай тоглолт нь өөрөө бүсгүйчүүддээ зориулж буй гэнэтийн бэлэг юм шүү дээ.

-Тоглолт хэдэн цагийн турш үргэлжлэх вэ? Хэд орчим дуу дуулагдах вэ? 

Тоглолт 2 цаг 30 минут үргэлжилнэ. Нийт 25 орчим дууг дуулна. Дандаа ээжүүд, эмэгтэйчүүд, ханийн тухай дуунууд дуулагдана. Бид шинэ дуу бүрээ тоглолтдоо оруулдаг. Энэ удаад дэмжигчид маань өмнө нь сонсож  байгаагүй гурав дөрвөн дуу тоглолтод дуулагдана. Гэхдээ манай сонсогчид шинэ дуу гэхээс илүү өнөөх л "Зураг шиг бүсгүй", " Ээждээ"-г сонсоё гээд тоглолтын программ өөрчлөх их байдаг. 

-"Хурд" хамтлагийн залуус ээжийгээ болоод эхнэр, охидоо баярынх нь өдөр хэрхэн баярлуулдаг вэ? 

Ихэнхдээ тоглолттой таарчихдаг юм. Иймээс тоглолтоо анхаараад яг хэрхэн баярлуулах тухайгаа шийдээгүй байна. Гэхдээ хувь айлууд байна. Бүгдээрээ нийлээд нэг газар ээжийгээ, эхнэр, охидоо баярлуулдаг даа.

-Тоглолтод ирсэн үзэгчид та нарт гэнэтийн бэлэг барьж байсан тохиолдол бий юу? Энэ тухайгаа хуваалцаач?

Зөндөө шүү. Ер нь манай хамтлаг бүсгүйчүүддээ зориулсан дуу, бүтээл их хийдэг. Тийм болоод ч тэр үү бүсгүйчүүдээсээ цэцгийн баглаа, бэлэг , дурсгалын зүйл их авдаг. Тэднийг дурдвал энгэрийн тэмдэг, бидний зурагтай цамц, мөн тусгайлан бэлдсэн хөөрхөн зүйлс байдаг. Ихэвчлэн цэргийн баяраар ийм бэлгүүд ирдэг шүү. Гэхдээ бид  бүсгүйчүүдээсээ бэлэг авах бус бүсгүйчүүдийгээ баярлуулах гэж тоглолт хийдэг учраас аль болох  сэтгэлд нь хүртэл хөгжмийн  сайхныг мэдрүүлэхийг хичээдэг. 

-Танай тоглолтод өөр уран бүтээлчид оролцох уу?

Бид бусад хамтлагуудтай нийлж тоглолт хийдэггүй. Бусад зохиолын болоод дуурийн дуучид шиг олуулаа дуулдаггүй. Бие даасан гэж нэрлэсэн мөртлөө 20 дуучин гараад хорин дуу дуулах жишээтэй. Бие дааж тоглолт хийж байгаа дуучин маань өөрөө хоёр л дуу дуулдаг. Энэ дээр шүүмжлэлтэй ханддаг. Дуу нь цөөхөн болохоор бусад уран бүтээлчидтэй хамтардаг байх гэж боддог шүү дээ.

 -Сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ? Хэр их хугацаанд бэлтгэл сургуулилт хийдэг вэ? 

Хурд зүгээр суудаггүй. Дөнгөж тоглолтын дараахан "Нарлаг диваажин" гээд 20 дуутай шинэ цомог гарч байгаа. Бидэнд амралтын өдөр гэж бараг байдаггүй. Долоо хоног бүрийн өглөө 10-аас үдэш хүртэл бэлтгэлээ хийдэг. Өнөөдөр хэд дэх өдөр гэдгээ ч мэдэхгүй болтлоо ертөнцөөс тасарчихсан шахуу л бэлтэлээ хийж, шинэ уран бүтээл дээрээ ажилладаг.

-Манай  урлагийнхан аялан тоглолт хийхдээ ихэвчлэн гадаадад байгаа монголчууддаа зориулан тоглодог. Танай хамтлагийн хувьд  тухай зочилсон улсын иргэдэд зориулан тоглолт хийж байв уу?

Тухайн улсын иргэнд зориулж  тоглолт хийх нь өндөр хариуцлага байдаг. Заавал монголчуудаараа дамжиж л тоглохгүй бол манайх монголоороо л дуулдаг хамтлаг. Унгар Чехд Польшд фестивальд оролцдог. Олон гадны хамтлагийн дунд монголоороо л дуулдаг. Хөгжмийн хэл, хил хязгааргүй учраас хөгжмөөрөө ойлголцдог. Ноднин Солонгост болсон тоглолтыг тэнд ажиллаж амьдарч буй монголчуудаас гадна солонгосчууд үзсэн. Ер нь Хятад руу явж хийдэг тоглолтууд маань дандаа тэр улсын иргэдэд зориулсан байдаг.  Зарим хотод нь Монголын нэг ч иргэн байхгүй. Сүүлд Шанхай улсад тоглолтоо хийсэн. 10-аад мянган хүн цуглаж үзсэнээс Монголын гурав дөрөвхөн хүн байсан. 

-Тоглолтын дараа ямар төлөвлөгөөтэй байна вэ? Гадаад улсад аялан тоглолт  хийх үү?

Аялан тоглолтууд төлөвлөгдчихсөн байгаа. Турк улсад томоохон тоглолтод оролцох гэж байна. Мөн тавдугаар сараас зургааадугаар сарын хооронд Өвөр-Монголын Шинжаан Уйгарын 5-н аймгаар тоглолтоо хийнэ.  Европын орнуудаар тоглох хүсэлтүүд ирсэн байгаа. АНУ, Канадад очиж тэнд байгаа монголчууддаа уран бүтээлээ сонордуулна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ын Вашингтон ДС хотод очиж тоглолт хийгээгүй. Өнгөрсөн жил визний асуудлаас болоод бас л хойшлогдсон. Тэнд байгаа монголчуудаас хүсэлт ирсэн. Энэ жилийн хувьд "Хурд" хамтлаг завгүй байна даа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
monhoo(150.129.143.114) 2015 оны 03 сарын 07

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р

0  |  0
Top