Ардын уран зохиолчид эхийн тухай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Өнөөдөр  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Эх орны мянган мянган ээжүүддээ  Zindaa.mn  сайт баярын мэнд хүргэж, Ардын уран зохиолчдын эхийн тухай бичсэн шүлгүүдийг өргөн барьж байна.

 Б.Лхагвасүрэн

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...

 Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

 Наадамчдьiн зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Дан эмжээртэй

Даалимбан дээлнээс минь

Даавууньi шинэхэн үнэр

Сэнгэнэх нь даанч сайхан.

 Над шиг гоё хүнгүй

Тэр жилийн наадам

Нар хур тэнцсэн

Тэр жилийн наадам.

 Долоогийн даваа

Нар хэвийлгэн шувтарч

Даага ирлээ! гэсэн шуугиан

Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...

 Тосон ирсэн хоёр тоос

Бичигтийн хөндийд томолдож

Тоос тоосньi дундаас

Зургаан даага сугарсан сан...

 Хошуу сүүл даран

Хоорондоо их ойрхон

Барианьi газар

Бараа саахалтьiн хэртэй

 Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал

Эмээл бүхэн дээр ноцож байхад

Бичигт хадны сүг зураг

Татвалзаж байх шиг санагдсан...

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг

Хөөрч догдлохдоо би хараагүй байж...

Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн

Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага

Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж

Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй

Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй

Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.

Эхийнхээ дууг сонссон

Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг

Хашир уяач нум юм билээ.

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

 

 

П.Бадарч :

 

ЭХИЙН СЭТГЭЛ

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд өдий насалтлаа үзээгүй ээ

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч

Сарних бодлын үзүүрээс

Миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү

амьтан хүн уншиж гэнэ

Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү

радиогоор дуулж байна

Сайн явна гэнэ, миний хүү

аяны хүн хэлж байна

Муу явна гэнэ, миний хүү

Амны зугаа болгон  ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ

Амьд яваа чинь л эжийдээ

Алдар чинь юм шүү дээ

Иий нь хүүгээ их санах юмаа

Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог

Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа

Алгаа алга, миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлийг

Тэндээ царцтал би харлаа

Тэнгэрийн цагаан хаяанд

Цав суутал хүүгээ ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү эжийдээ ирж гэнэ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний л хүү болохоор шоронд орж гэнэ

Голыг минь хойхлон хэлж байна

Аа яадгийм ороо л биз,

гадагшаа би хүүгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь

дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад

үсэрсэн оч минь юм сан миний хүү

Ганц бие зандан явахад

тасарсан навч минь юм сан миний хүү

Алаг бөмбөлөг эрдэнэ

Алган дээр байна гэж

зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан

Алтан бэлзэг газраас олоод

Амандаа үмхтэл залгичихлаа гэж

зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү

тэнэж яваад юу хийхэв, ижийдээ хүрээд ир

Ядарч яваа юм бол миний хүү

тэнд байгаад яахнав, ижийдээ л хүрээд ир

Хүний нүдэнд бол

Хөгцтэй хад шиг

Хөх толгойтой хөгшин хүү минь

Ижийнхээ нүдэнд бол

Манцуйдаа дэрвэх

мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ

Хөхөөрөө чамайг даллая

Үхэхээрээ чамайг айлгая

Миний хүү ижийдээ ирээ

Ухаантай даа миний хүү…

Унага шиг ижийдээ давхиад ирээ… Гуруй гуруй.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoy;ltux(202.179.10.150) 2015 оны 03 сарын 08

Б.Лхагвасүрэн,П.Бадарч нарыг эрлэг авахаа мартаасай гэж зальбирдаг,болдогсон бол нэгнийх нь ч гэсэн өмнөөс тэр хэцүү юманд нь явахад над татгалзах зүйл ердөөч байхгүй

0  |  0
Top