Жүжигчин Эби аав болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг өөрийн найруулсан анхны дэлгэцийн бүтээл “Аав″ уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тэгвэл жүжигчин залуу маань өөрөө аав болсон гэнэ. Гэр бүлийн амьдралаа олноос тас нууцалдаг Г.Эрдэнэбилэг 30 нас хол гарсан ч анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн байна. Уг баярт мэдээг жүжигчин Б.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа "Урррррррррааааааа.....!!!!!!!!!!! Манай Ebi Ganbold хүүтэй боллоо!!! Эрхэм анд най чиний алтан ургийг мөнх тэнгэр ивээж, үеийн үед удам чинь хад шиг бат, хангай шиг баян байх явтугай" хэмээн нийтэлж олонд мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top