Уянгын дууны хаан хэмээн алдаршсан Грекийн алдарт дуучин Демис Русос энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр 68 насандаа таалал төгссөн нь хүн төрөлхтний томоохон гарз байв. Тэр бол гайхалтай теноруудын нэг байсан бөгөөд түүний амьдрал адал явдал, амжилт, уналт, алдар хүндийн аль алинаас тойрсонгүй. Хөгжим тоглож, дуугаа дуулж, ном бичиж, кинонд тоглож, хайрлан дурлаж, сая сая хүнд ая дуу, амьд тоглолтоо хүргэж хүртээмжтэй, түгээмэл амьдралыг туулжээ.
Түүний амьдралын хамгийн санаа зовоосон асуудлын нэг нь жингээ хасах явдал байв. Тэр 55 кг-аар турсан туршлага дээрээ тулгуурлан “Би хэрхэн турсан бэ” хэмээх ном бичсэн бөгөөд энэ нь дэлхийн бестселлер болж байжээ.
Демисийн намтарт 1985 оны зургадугаар сард хожим нь гэр бүл болсон эхнэр Памелын хамт Хизбаллын террористуудад барьцаалагдаж байсан гашуун хэрнээ адал явдалт түүх буй. Тэр үед Афин-Ромын чиглэлд нислэг үйлдэж байсан Америкийн иргэний агаарын тээврийн Boeing-727 онгоцыг алан хялагчид барьцаалж Орхи Дорнод руу нисэх, Израйлийн шоронд байгаа Ливаны 700 хоригдлыг суллах шаардлага тавьсан юм. Энэ онгоцоор зорчиж явсан Грекийн найман зорчигчийн нэг нь Демис Руссос байв. Гэвч тэрбээр ая дуугаараа Арабын ертөнцөд ихэд алдаршсан байсан тул барьцаалагчид түүнд маш хүндэтгэлтэйгээр хандаж, гарын үсгийг нь авч байсан хэдий ч тэдэнд зориулан дуулж өгөхийг шаардаж байсан гэдэг. Террористууд түүнийг удалгүй суллажээ.
Аугаа дуучин маань 1946 онд Египтетийн Александр хотод хөгжмийн баялаг өв уламжлалтай гэр бүлд төржээ. Түүний ээж бүжигчин Нелли Итали гаралтай, харин эцэг инженр мэргэжилтэй Жорж Руссос сонгодог гитар хөгжмийг маш сайн тоглодог авъяаслаг нэгэн байв. Тэдний гэр бүл 1950-иад оны дундуур төрөлх Гректээ эргэн иржээ. 1963 онд Демис Руссос хоёр нөхрийн хамт “Афродит бурхны хүүхдүүд” /Aphrodite”s Child/ хамтлаг байгуулж, энэ хамтлаг тэр дороо л Грект төдийгүй дэлхий нийтэд нэр хүндтэй хамтлаг болж чадсан байна. Гэвч хамтлаг 1968 оны Грекийн цэргийн эргэлтийн дараа тэд Парижид шилжин суурьшижээ. Тэд «Rain & Tears» дуугаараа ихэд нэрд гарсан байна. Харин 1971 онд Демис хамтлагаа орхиж ганцаараа дуулах болсон байна. Үүнээс хойш тэрбээр хөгжмийн ертөнцийн оргил өөд ямагт амжилттай тэмүүлж, 1974 онд гаргасан “Forever & Ever” альбом нь алдар хүнд авчирчээ. Демис ахар богино хугацаанд “Happy То Be On An Island In The Sun” дуугаараа Британийн хит парадад тавдугаар байранд шалгарч, дэлхийн хэмжээний дуучин болох замналаа эхэлж байжээ.
Тэрбээр амьдралдаа дөрвөн ч удаа гэрлэж, охин хүү хоёрын аав болсон байна. Охин Эмиль нь эдүгээ Парижижд амьдардаг бол хүү Сирила нь Грект эцгийнхээ уран бүтээлийг сурталчлах түгээх ажлыг хариуцдаг аж.
Демис Руссос амьдралынхаа туршид ая дууны 60 сая цомгоо борлуулсан бөгөөд түүнийг уянгын хийгээд романтик дууны хөгжмийн төрлийг бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэмээн судлаачид үздэг ажээ.
Дэлхий нийтэд уянгын дууны алтан гургалдай хэмээн хүндлэгдэж явсан тэрбээр хэдийгээр таалал төгссөн ч түүний эгшиглэнт дуу уянгалсаар байх болно.
Амаралтын өдрийн хачир болгож Демис Руссосын алдартай дуунуудаас хүргэж байна.
Түүнчлэн 1982 онд дуулсан “Goodbye My Love Goodbye” дууных нь шүлгийг орчуулагч бүсгүй Б.Баясгалангийн орчуулгаар хүргэж байна. Энэ дуу бол түүний хамгийн алдартай дуунуудын нэг билээ.
Demis Roussos - Goodbye My Love Goodbye
hear the wind sing a sad, old song
it knows I”m leaving you today
please dont cry or my heart will break
when I go on my way
Chorus:
goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I”ll never be too far
goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
see the stars in the sky above
they”ll shine wherever I may roam
I”ll pray every lonely night
That soon they”ll guide me home
Баяртай, хайрт минь
Эртний гунигтай дуу аялах салхийг сонс доо
Энхэр чамайгаа орхиод явж буйг минь тэр мэдэж байна
Эхэр татаад хэрэггүй ээ, эсвээс аяны урт замын туршид
Энэлэн шаналах болно шүү дээ, миний зүрх сэтгэл
Энхрий хонгор минь баяртай
Эргээд уулзталаа баяртай
Амраг минь намайг санахын төдийд л
Алсаас би чамтайгаа дандаа хамт байх болно
Баяртай, хайрт минь баяртай
Би чамдаа үнэнч байх болно
Эргээд чамдаа ирэх хүртэл минь
Торгоож байгаарай намайгаа зүүднээсээ
Тэнгэрт гялалзах оддын тийш хар даа
Тэнүүлчилж явах газар бүрт минь тэд гэрэлтэж л байх болно
Гэрээд минь удаалгүй намайг хөтөлж өгөөч гэж би тэдэнд
Гиюүрэн суух үдшүүддээ залбирч байх болно
Энхрий хонгор минь баяртай
Эргээд уулзталаа баяртай
Амраг минь намайг санахын төдийд л
Алсаас би чамтайгаа дандаа хамт байх болно
Баяртай, хайрт минь баяртай
Би чамдаа үнэнч байх болно
Эргээд чамдаа ирэх хүртэл минь
Торгоож байгаарай намайгаа зүүднээсээ
*au revoir* гэж Францаар "Баяртай" гэсэн үг.
Сэтгэгдэл ( 8 )
Zuun zuunaar monhorson suut duu chin yum
nice
nice nice
Aguu duuchin shuu uneheer , ene hunii talaar sanuulsand maash ih thanks
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
gaihaltai duuchin shvv manai aawiin durtai duuchin
Гайхалтай хоолой, маш өвөрмөц илэрхийлэлтэй хүн. Энэ хүний маш олон гоё дуунууд бий. Rain and tears гээд дуунд нь би маш их дуртай, сонсоод үзээрэй лав таалагадах байх.
Goy duuchin shuu