”Мөрөөдлийн баг” тоглолтод О.Дөлгөөн оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хошин шогийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэд энэ сарын 11-нээс эхлэн “Соёлын төв өргөөн”-д хошин шоу тоглолт хийх юм. Монголын драмын урлагт мэндэлсэн отгон  театруудын нэг ч урын сангаа чамгүй баяжуулж чадсан тэд өнгөрсөн хугацаанд “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Их ид шидтэн”, "Тэр чинь би" драмын жүжиг, “Миний ээжийн дайсан”, уран сайхны кино бүтээгээд амжсан билээ. Тэгвэл энэ удаад "Мөрөөдлийн театр"-ынхан " Мөрөөдлийн баг" болжээ. Дашрамд дуулгахад, жүжигчин О.Дөлгөөн хамтлагтаа эргэн ирж, энэ удаагийн тоглолтдоо оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top