УИХ-ын зарим гишүүд Ялалтын баярыг тохиолдуулан монгол түмэндээ нэгэн том бэлэг барихаар шийджээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвины үүсгэн байгуулсан “Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөө цогцолцор” ТББ-аас агуу их ялалтын 70 жилийн ойн баярт зориулж, энэхүү дайны уршигаар амиа алдсан 60 сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх тоглолт зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтонд хөрш гурван улсын алдартай дуучид ая дуугаа өргөх юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү, Г.Баярсайхан, Д.Ганбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нар энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа аж.
Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Хятадын алдарт дуучин Li Lingyu, ОХУ-ын алдарт дуучин Цыганова, Виктория Юрьевна нар Монголын тайзнаа анх удаа хамтдаа гарах концерт ирэх сарын 2-нд Соёлын төв өргөөнд "Эх дэлхийн дуулал" нэртэйгээр эгшиглэх гэж байна. Уг тоглолт ямарч үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн урилгаар үзэж сонирхох юм. Түүгээр ч зогсохгүй, үзэх хүсэлтэй хүмүүс СТӨ-ний танхимд багтахгүйг ч зохион байгуулагчид тооцоолжээ.
Тодруулбал “Эх дэлхийн дуулал” тоглолтыг Соёлын төв өргөөний гадна байрлуулсан том LED дэлгэцээр давхар цацагдахаараа маш онцлог бөгөөд олон нийтэд хүрсэн арга хэмжээ болж байна.
Энэхүү тоглолтонд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгортой эн зэрэгцэн Монгол түмнийг баясгах гэж буй дуучид бол эх орондоо мөн л алдар нэрээ дуурсгасан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн "од"-ууд юм.
Хятадын алдарт дуучин, жүжигчин Li Lingyu нь 1980 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1987 онд анхны цомгоо үзэгчдэдээ өргөн барьсан нэгэн. Ингэснээр түүнийг “Сонгодог урлагийн хатан хаан” хэмээн цоллох болсон байна. 1985-1995 онууд түүний амжилтын оргил үе байсан бөгөөд энэ үед Li Lingyu-ны цомог сая сая хувиар борлогдож байжээ.
Тэрбээр алдартай дуучны зэрэгцээ жүжигчний карьериа Монголчуудын сайн мэдэх “Өрнөд рүү зорчсон нь” телевизийн цувралаар эхэлсэн бөгөөд “Улаан асрын зүүд”, “Баатар эрсийг хайрлагсад”, “Амьдрал бол адал явдал”, “Шийдэгдээгүй ес дэх хэрэг”, “Дагавар эгч” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн чадварлаг жүжигчин.
Харин Оросын алдарт дуучин Цыганова, Виктория Юрьевна 1985 оноос уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Сонгодог урлагт бүтээсэн анхны дүр нь түүнийг алдар нэр рүү хөтөлсөн бөгөөд 1988-1989 онд Оросын томоохон хотуудад хийсэн аялан тоглолтын дараа түүнийг “цоо шинэ давалгаа” хэмээн хэвлэл мэдээллүүд бичиж байсан байна. Тэрбээр 1998 онд уран бүтээлдээ шинэчлэл хийж, рокн ролл, поп элементтэй дуунуудаар дахин хувьсал хийж, гарч иржээ. Нэрт дуучин бүсгүй тайзнаа гарсан цагаасаа л телевизийн нэвтрүүлэг, цуврал кинонуудын урилгад дарагдсаар өдийг хүрсэн.
Түүний хувьд 2002 онд найман дуэт бүтээл гаргахын зэрэгцээ хүмүүнлэгийн томоохон ажлууд зохион байгуулснаар "арван жилд хийх ажлыг ганцхан жилд амжууллаа" хэмээн магтуулж, урлагийн түүхэнд домог болон үлдэж чадсан юм.
Харин Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор хөрш улсын хоёр дуучныг бодвол нэлээд эрт буюу 1973 онд уран бүтээлээ эхэлсэн, сонгодог урлагаас гадна нийтийн дууны төрөлд ч тэргүүн эгнээнд байсаар ирсэн бөгөөд үзэгчид болон мэргэжилтнүүд түүнийг “цуцашгүй цээл хоолойт хун авхай” хэмээн цоллодог гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Тэрбээр сонгодог урлагийн эх орон болсон Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс ч өндөр үнэлгээ авч байсан Монголын алдартай уран бүтээлч.
Ийнхүү хөрш гурван улсын урлагийн их хатад “Эх дэлхийн дуулал” нэрийн дор нэгдэж, үзэгч олныг хоолойны цээл, дууны гайхамшгаар бишрүүлэх гэж байна.
Ингээд 5 сарын 2-ны бямба гарагт та бүхэн амралтаа ая тухтай өнгөрөөнгөө Чингисийн талбай дээр "Эх дэлхийн дуулал" дор нэгдээрэй.
Сэтгэгдэл ( 2 )
Орос Хятадын хоёр нинжин сэтгэлтэй дуучид байна. Монголд тавтай морил.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮