Бие бялдараа хөгжүүлээд автомашины эзэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Залуус сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээлэх нь нэмэгдсэн. Дэлхийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээнд монголчууд амжилтай оролцож, 40-49 насны ангилалд Ж.Нурлан дэлхийн аварга болсон нь залууст улам их итгэл өгсөн. Саяхан “Голден жим” төвөөс зохион байгуулсан сонирхогчдын мисс, мистерийн тэмцээ боллоо. Энэ тэмцээнд оролцогчдыг харахад л монгол залуучууд эрүүл мэнд, бие бялдартаа хэрхэн анхаардаг болсон нь харагдаж байлаа.

Тэмцээнд нийт 20 гаруй тамирчин модель ангилалаар оролцсоноос эрэгтэй тамирчдаас 1-р байрт Батсайханы Батзаяа, эмэгтэй тамирчдаас эхний байранд Нэргүйн Онондарь нар түрүүлж автомашины эзэд болсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top