”Mongolian Art Show” болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Тайз дэлгэцийн зураач, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам нэгэн өвөрмөц шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоу "Mongolian Art Show" нэртэйгээр энэ сарын 9-ны үдэш "Marque"-27 club-д зохион байгуулагдана.

"Mongolian Art Show"-ны онцлог нь "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцох аж. Тодруулбал "Make up" үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, "Miss world mongolia 2014"-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд "Make up" үзүүлбэрийг тайзнаа амьдруулах юм байна.

Харин "Body Art"-ын үзүүлбэрт Андра модел агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцох бол "Modern and Art" үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар нэгдэх нь ээ. Мөн Songs and Dance үзүүлбэрт МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, "Compass" хамтлаг, Дуучин Тулгаа, "Андра" загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг гэсэн номероо үзүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top