Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа билээ. Дөрвөн сарын байдлаар кино театруудад нийт 11 монгол кино гарсан бөгөөд 2015.3.20-ны өдөр нээлтээ хийсэн “Содура” кино 375,135,500 төгрөгийн ашиг орлого олжээ.
Сэтгэгдэл ( 0 )