"Asia”s Got Talent" /Азийн авъяастнууд/ шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг эх орноо төлөөлөн оролцож шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдээд байсан бол шийдвэрлэх мөч өчигдөр боллоо.
Тус шоу уралдаанд “Хөсөгтөн” хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авах байлаа. Тэгвэл “Хөсөгтөн” хамтлаг уг шоуны хоёрдугаар байрт шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )