Циркийн алтан манежнаа алиа хошин зангаараа үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан алиалагч Т.Латиф хэмээх эрхэм хүнийг мартах аргагүй. Энэхүү агуу хүний отгон хүү жүжигчин Л.Нурбулан аавынхаа мэргэжлийг өвөлж, Монголын циркийн урлагийн төрөлд багтах алиалагч хэмээх эрхэм алдрыг хүртэж, энэ л урлагаа түүчээлэн яваа юм.
Тэгвэл энэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр түүнийг төр засгаас Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн байна. Түүний циркийн урлагт оруулж буй хувь нэмрийг ийнхүү өндрөөр үнэлж, төрийн одон медалиар энгэрийг нь мялаажээ.
Сэтгэгдэл ( 1 )
owoodoo ene shagnal ni yadaj zuw eznee oldog yum bn. Bayar hurgie