УДЭТ-ын залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон жүжигчин Т.Хулан өнөөдөр хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө "Go" студийн захирал, найруулагч Д.Галбаяртай суусан билээ. Жүжигчин бүсгүй нөхрийнхөө нэг охиныг төрсөн ээж шиг нь хайрлан өсгөдөг төдийгүй хэдэн жилийн өмнө найруулагч залууд хөөрхөн хүү төрүүлж өгч байсан. Харин өнөөдөр шинэ хүнээ өлгийдөн авсан бөгөөд энэ талаар түүний нөхөр нь өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичсэн байна. "Удам залгах хоёрдахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )