Москвагийн олон улсын кино наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн тус наадам “Чонон сүлд” киногоор нээлтээ хийжээ. Уг киног найруулсан Францын кино найруулагч Жан-Жак Анно Москвагийн олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний даргаар сонгогджээ. Москвагийн олон улсын 37 дах удаагийн кино наадам 19-26 хүртэл үргэлжилнэ. Кино наадамд нийтдээ 12 кино оролцож байгаа аж. Хятадын зохиолч Зян Руны романаас сэдэвлэн бүтээсэн "Чонон сүлд" кино нийт 28 сая долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг нь Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн билээ. Тэрбээр “Titanic”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон юм.
Сэтгэгдэл ( 0 )