Адольф Гитлерийн зураг 400 мянган еврогийн үнэд хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Дэлхийн II дайны удирдагч Адольф Гитлерийн өөрийн гараар зурсан нэгэн зураг Германд дуудлага худалдаанд орж, 400 мянган еврогийн үнэд хүрч худалдаалагджээ.  Ньюремберг хотноо явагдсан энэхүү дуудлага худалдаанд А.Гитлерийн усан будгаар зурсан дээрх бүтээлийг 72 мянган еврогоор үнэлж, дуудсан бөгөөд ийнхүү анхны үнээсээ хэд дахин өссөн байна. Ньюрембергийн дуудлага худалдааны газар “А.Гитлер зураг зурах авьяастай байсан бөгөөд амьд ахуйдаа хэд хэдэн бүтээл зурсан байдаг. Үүнээс хамгийн өндөр үнэд саяны зураг хүрлээ” хэмээжээ. Мөн “А.Гитлерийн зураг Нацист Германыг сурталчлаагүй. Германы хуулийн дагуу түүний зургийг дуудлагаар худалдсан” гэжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top