Толгой эргэм гоёмсог тэмээнүүд Энэтхэгийн хамгийн алдартай Ражастан мужад болдог Тэмээний үс засалтын наадамд очдог байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын хамгийн сайхан тэмээг шалгаруулах тэмцээнд ч үс засалтын гайхамшгийг мэдрүүлсэн загварлаг говийн хөлөгүүд ирж, үзэгчдийг алмайруулдаг аж. Тэмээг ингэж чимэглэхэд ойролцоогоор 3 жил зарцуулдаг гэнэ. Тэмээний үс засалтын мэргэжилтнүүдийн хэлснээр, тэд эхний 2 жилд тэмээний үсийг ургуулж,энгийн хайчаар тэгшилж бэлтгэдэг байна. Харин дараа нь тэгшрэн ургасан тэмээний үс, ноолууран дээр янз бүрийн хээ угалз зурж, тохирсон будгаар буддаг гэнэ. Тэгээд энэ удаан хугацааны их ажлын үр дүнд тэмээний биен дээр жинхэнэ урлагын бутээл бий болдог ажээ. Ийм тэмцээн жуулчдыг их татдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн их тэмээтэй Монгол Улсаас энэ тэмцээнд оролцож туршлага судлаад, эх орондоо зохион байгуулвал жуулчдыг татсан сайхан арга хэмжээ болох нь тодорхой. Нөгөөтэйгүүр чимэглэсэн хоёр бөхтэй тэмээ нэг бөхтэй тэмээнээс илүү чамин харагдах нь лавтай.
Сэтгэгдэл ( 0 )