МУГЖ Г.Ариунбаатарт Буриад Улсын гавьяат жүжигчин цол олгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Саяхан ОХУ-ын нийслэл Москва хотноо болж өнгөрсөннэрт хөгжмийн зохиолч П.И.Чайкавскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадамд Монгол Улсын иргэн, МУГЖ Г.Ариунбаатар амжилттай оролцож “Гран-При” шагнал хүртсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй хүмүүсийг бишрүүлсэн МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-ын харьяаны Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд түүнд Буриад Улсын гавьяат жүжигчин цол олгохыг МУГЖ Г.Ариунбаатарын багш, Улаан-Үдийн хотын Дуурь бүжгийн эрдмийн театрын концертмастер, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Лонховойн тэргүүтэй уран бүтээлчид Буриадын Соёлын яаманд тавьснаар МУГЖ Г.Ариунбаатар Буриад Улсын гавьяат жүжигчин цол авч БУГЖ хэмээх шинэ тодотголтой боллоо. П.И.Чайкавскийн нэрэмжит тэмцээнд Улаан-Үдийн хотын Дуурь бүжгийн эрдмийн театрыг дан гац МУГЖ Г.Ариунбаатар төлөөлөөгүй бөгөөд уг театрын хөгжимчин Дмитрий Маслеев мөн оролцож шилдгүүдийн оролцогчийн нэгээр шалгарсан юм. Тиймээс МУГЖ Ариунбаатар,  Д.Маслеев нарт нэгэн зэрэг БУГЖ цол олгосон байна.   


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.159) 2015 оны 07 сарын 07

Путин манай ихэс дээдсийн дэргэд сонгодог сонирхдог эрхэм шүү дээ.АНУ-д очихдоо нэгэн арга хэмжээн дээр төгөлдөр хуур өөрөө тоглоод дуулж байсныг санаж байна. Үнэндээ ганц Путин ч биш Оросын урлагийн бүх салбарынхан Манай дуучинг биширч, бас сонсож ,үзсэн дээ. Жүжиглэлт бас мундаг байсан шүү дээ. Агуу гэж л хэлнэ дээ.Урлагийн олимпиос Гран- при авсан учраас аваргадаа - Хөдөлмөрийн баатар өгөх нь зүйд нийцэх бус уу?- Буриадууд гавъяат өглөө.Дмитрий Маслеев төгөлдөр хуурын төрөлд гран-при авсан шүү дээ.

0  |  0
Цэцэгмаа (112.72.13.97) 2015 оны 07 сарын 07

Д.Маслеев тегелдер хуурийн терелд 1-р байр эзэлсэн шуу дээ. Тавих гэж буй мэдээгээ нягталж уз.Эсвэл Оросын ТВ мэдээг уз

0  |  0
Цэцэгмаа Дашдорж (112.72.13.97) 2015 оны 07 сарын 07

Мэдээгээ зев тавь даа.Д.Маслеев бол тегелдер хуурч шуу дээ. Та бухэн юм сайн уншаач ээ!!!!

0  |  0
Top