Төрийн соёрхолт болгочихооч Ерөнхийлөгч өө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Юуны өмнө нэгэн зүйлийг дурдахад, гаднын орнуудад дотоод гэхээсээ илүүтэй гадаадад улсынхаа нэр хүндийг өргөсөн, гаргаж яваа алдартнуудыг илүүд үздэг. Түүгээр нь ч тэр уран бүтээлчийн чансааг тогтоодог. Хамгийн ойрын хэдэн жишээ дурдахад, хятадын хамгийн алдартай жүжигчин гэхээр манайхан ч тэр, барууныхан ч тэр, Хятадууд өөр ч тэр Жеки Чан, Жет Ли л гэнэ. Хятадад энэ хоёроос илүү жүжигчид байгаа ч гадаадад гарч чадаагүй л бол чансаа доогуур бичигдэнэ. Тэгвэл саяхан Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчин хэн бэ гэх судалгаа явахад “Бүгдийг нь” киноны Ким Ин Хайгийн дүрээр та бидний танил болсон Ли Бён-хюнь тодорчээ. Яагаад гэхэд Холливудад Солонгосын нэрийг хамгийн ихээр гаргаж буй жүжигчин учраас дотоодын ямар ч жүжигчнээс илүү хэмээжээ. Үүнтэй адилаар 1-2-хон дуугаа баруунд хит болгож чадсан PSY Өмнөд Солонгосын 200-300 дуутай дуучнаас илүү нэр хүндтэй байна. PSY-г “Ганнам стайль” дуугаа гаргаад ид мандаж явахад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун хүртэл өөрийн биеэр баяр хүргэж, үйлдэл бүрээ хянаж байх учиртай тэр өндөр албаны улстөрч “морь уургалах” бүжгийг нь бүжсэн. Гадаадад ингэж үнэлж, үнэлсэн шигээ шагнаж чаддаг.

 

Хэрвээ энэ жишгийг дагавал манайд Д.Болдод өгч болсон юм чинь Г.Ариунбаатар, Э.Амартүвшинд яагаад Төрийн соёрхолт хүртээж болохгүй гэж. Угаасаа дуучин хүнд өгч байгаагүй асар хүндтэй шагналыг хүртээж ийм жишиг тогтоосон юм чинь дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг гаргаж, дэлхийн хамгийн шилдэг дуурийн дуучдаар нэрлэгдэж буй МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшинд яагаад хүртээж болохгүй гэж. Тэгээд ч дууны урлагтаа хамгийн хэцүү, ур чадвар шаарддаг нь дуурийн дуу.

Эх хэл дээрээ хэдэн үгс аяламаар болж дуулдгийн хажуунд дэлхийн шилдэг шүүгчдийн өмнө гадаад хэлээр төгс дуулна гэдэг мэдээж том хөдөлмөр. Юутай ч, Ерөнхийлөгч тэдний энэ хөдөлмөрийг харсан бололтой МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшинд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон шум тархав.. 2008 онд олимпод улсынхаа нэр мандуулсан тамирчдыг Хөдөлмөрийн баатараар бөөндсөнөөс хойшхи анхны тохиолдол энэ наадмын өдрүүдээр болох бололтой.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмаар МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшинг дуулуулахаар өөрийн биеэр санал тавьсан юм. Монгол Улс олимпод амжилт гаргасан тамирчдаа шагнаж, үнэлж чаддаг шиг урлагийн олимпод оролцож, шилдэгт шалгарч, бүр түрүүлээд ирсэн гавьяатуудынхаа хөдөлмөрийг үүнээс илүү үнэлж болох. Саяхан МУГЖ Г.Ариунбаатарт л гэхэд Буриад Улс гавьяат жүжигчин цол тэмдгээ хайрласан. Үүнээс яагаад томоор шагнаж болохгүй юм бол.

Манай хуучны хөгшчүүл гаднын гавьяат цол дотоодын хөдөлмөрийн баатартай тэнцэнэ гэж ярьдаг. Тэгэхээр Буриадын Дуурь, бүжигийн эрдмийн театрт зөвхөн ажилладаг Монгол хүүг Буриад улс гавьяат цолоор шагнаж байхад Монгол Улс өөрийн хүүдээ үүнтэй “адил цол” өгөх нь тийм ч оновчтой шийдвэр биш. Саяхан эх нутагтаа газардсан МУГЖ Г.Ариунбаатар “Хүү нь ирлээ” хэмээгээд өөрийгөө ганц Г-гийнх хүүхэд биш нийт Монголын ард түмний хүү юм шүү гэдгээ хэлсэн.

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадмаас “Гран-При” хүртэж, финалын тоглолтыг үзэж суусан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг бишрүүлээд авсан МУГЖ Г.Ариунбаатарын тоглолтыг манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж үзсэн бол юун Төрийн соёрхолт байх байлаа.

Төрийн ордонд хийсэн нэг тоглолт үзэж сэтгэл хөдөлсөндөө Төрийн соёрхолт хэмээж байсан юм чинь Москва хотод болсон олон улсын урлагийн олимпыг үзсэн бол, Владимир Путиныг хэрхэн баярлаж байгааг харсан бол Төрийн соёрхолт хол цаашаа байж мэдэх л байсан.

Нөгөө талаас бид дотоодын авьяас чадвартай хүмүүсээ үнэлж чаддаггүй  учраас Г.Ариунбаатар тэргүүтэй манай авьяастнууд гадаадад ажиллаж байна. Манайхныг үнэлж чадахгүй байх зуур гаднынхан үнэлж, басхүү бид авьяастнуудаа гадагш алдаж байна. Уг нь дэлхийн түвшинд яригддаг Монгол авьяастнууд нутаг нэгтнүүдийнхээ чих, нүдийг баясгаж, нутаг нэгтнүүддээ өөрийн чадвараасаа зааж өгч байх учиртай.

Түүнчлэн манайхан авьяастнуудаа алдаршуулж, урамшуулж, нэр хүндийг нь өсгөдөг бол тэд дэлхийд одоо байгаагаасаа илүү нэр хүндтэй байж тэр хэрээр Монгол Улсын нэр мандана гэдгийг нэг л ухаарахгүй байгаа нь даанч харамсалтай.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tergyyn?????????????(31.32.159.26) 2015 оны 07 сарын 08

er ni yamar heregtei gej?sagnal yramsil toroos nehej ted ni egch baidag bnaa,delhiid iim jiseg baihgyi,hegjidegeeree hegjij ylas oron mandan badarch bna?Mongol yamar dontoi ylas be?Bid henees ilyy bolood iim soliotoi bolchih boo?....

0  |  0
хариулах(108.228.25.63) 2015 оны 07 сарын 08

Болд ер юу хийсэндээ төрийн шагнал авсан юм бол мэддэггүйш дээ АН болохоор нь Элбэгдорж өгсөн л гэж ойлгодог Шагнал цол чимэг ч шал тэнэг болсон Авах ёстой эзэндээ очихдоо хойрго доо Харж л байя

0  |  0
зочин(150.129.141.22) 2015 оны 07 сарын 07

Болд баян юм чинь мөнгө биш, шагнал нь хэрэгтэй байсан байх.Харин дуурийн 2 дуучинд хангалттай мөнгө өгөх хэрэгтэй.Тэгэхгүй бол гадны нэртэй театрууд аваад явчихна шүү. Болд бол зөвхөн монголдоо...

0  |  0
bat(58.84.194.29) 2015 оны 07 сарын 07

Turiin soyorhol Boldoos hoish ingej utgaa aldah gj dee. Uul ni ih uchirtai bsiim shdee. T1 erunhiilugchiin hsen tom aldaa. songuulid ni yavsiin gd ugsun gee biz dee. Bold ichne bhgui shuu

0  |  0
Irgen(182.160.3.9) 2015 оны 07 сарын 07

Ene erguu yoronhiilogch ni ogno l doo

0  |  0
Еедгуй зангаа боль !(154.5.103.194) 2015 оны 07 сарын 07

Нэгийг нь магтах гэж негеег нь доош хийдэг еедгуй зангаа больцгоогоочээ!!! Хэн хэн нь л авьяас хеделмерее дайчлан хичээж яваа залуус шуу дээ!!! Хэнд юу егехее тер болон тумэн олон маань андахгуй мэднэ дээ.

0  |  0
Gavya(103.229.121.183) 2015 оны 07 сарын 07

Boldiig haa ch orilood duulaad yavhd gadniihan oilgohgui shdee.Bold zugeer hamtiin hamtarsan urlgiin uzlegt duuldg duuchin.delhiin duu gdg ch uur shuu. Duuri woq

0  |  0
T1(103.229.121.132) 2015 оны 07 сарын 07

Gawyat tzol ni odoohondoo bolno ene 2 t, yun hudulmuriin baatar, turiin soyrhol ve, bitgii ingej muuhai tuilshirzgaaj bgaach,box iin Badar uugan, Serdamba 2 yasan hudulmuriin baatar awaal har zaluugaaraa tegeel zodog tailsan mangar haltar yumuud baidgaaraa targalzan muuhai 2 yum odoo hiij giiguulj bgaa yum alga, ene utga uchirgui shagnalaa boliosoi,

0  |  0
DARVIN(202.55.180.8) 2015 оны 07 сарын 07

Manaixan gadaad gexeer am angaij nvd ni bvltrex shaxax um Juily robertcig Mongold irexed tomchuul uulzaj doligonoj nylagnaxiig xuccench tsaadax noxoinooc dor vzej eleg abcan biz dee

0  |  0
ТӨРИЙН СОЁРХОЛ(124.158.76.29) 2015 оны 07 сарын 07

ТӨРИЙН СОЁРХОЛ ЗҮГЭЭР БАЙНА ШТ. АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛ Ч ОДОО ХОЦРОГДСОН ЮМ БИШ ҮҮ

0  |  0
Top