"Sweetymotion" хамтлагийн дуучин Э.Ганболор “Шинэ Дэлхий” телевизийн захирлын албыг хаших болсон. Тэрбээр энэхүү албыг аваад удаагүй байгаа хэдий ч телевиздээ чамгүй олон шинэчлэлийг хийхээр зэхэж байгаа гэнэ. Тодруулбал, телевизийнхээ нэвтрүүлгийн өнгө аясыг өөрчлөн “11-р суваг“ телевиз гэсэн нэрийн дор шинэ өнгө төрх, содон сонин шийдлээр шинэчилсэн эфирээр цацаж эхлэхээр болсон байна. Түүнчлэн сүүлийн үед фитнесээр хичээлэх болсон "Sweetymotion" хамтлагийн Г.Сүндэрмаа энэ телевизээр өөрийнхөө бэлтгэсэн фитнесийн нэвтрүүлгигй гаргана гэсэн. Түүнчлэн Г.Сүндэрмаагийн шинэ найз залуу "Шинэ дэлхий" телевизийн захирал гэгдэж байсан бөгөөд найз бүсгүйнхээ найз Э.Ганболорт ажлаа шилжүүлсэн бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
nogoon shar huuhen televiz undirdaad baih da yahav deed bolovsrolgui baij