Б.Номин хэмээх Монголын залуухан эмэгтэй зураачид АНУ-ын “Pollock-Krasner Foundation” /Поллок-Краснерийн сан/-аас 20 ам.доллар /40 орчим сая төгрөг/-ын тэтгэлэг өгчээ. Абстракт экспрессионизм чиглэлийн уран зургийн гол төлөөлөгчид болох Жексон Поллок болон болон түүний гэргий Ли Краснерийн нэрээр нэрлэгдсэн энэхүү сан 1985 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш олон улсын олон чадварлаг уран зураачдад тэтгэлэг олгож байна.
Нөхрөө /1956 он/ эрт алдсан Ли Краснер хожмоо 1984 онд нас барахынхаа өмнө дээрх санг байгуулахыг гэрээсэлжээ. Ингэхдээ өөрийн өв хөрөнгөө хандивлаж, чадварлаг ч хөрөнгө мөнгөний гачаалаас болж уран бүтээлээ туурвихад нь хүндрэл учирч буй олон улсын уран зураачдад тусалж байгаарай гэж захижээ. Өдгөө энэ сан дэлхийн 76 орны 4000 гаруй уран зураачдад нийт 62 сая ам.долларын тэтгэлэг олгоод байна. 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн Болдын Номин хэмээх Монгол бүсгүй энэ сангаас тэтгэлэг авч буй Монголын анхны уран бүтээлч болж байна.
Дашрамд дурдахад, энэ сантай http://www.pkf.org/ хаягаар холбогдож маягт бөглөж тэтгэлэг авах боломжтой бөгөөд гол нь та олон улсын уран бүтээлчдээс илүү чадварлаг, ирээдүйтэй гэдгээ нотлох ёстой юм байна. Юутай ч, хүн, байгаль, улстөр, баялгийн талаар зурдаг Б.Номин зураач маань ирэх 11 сард Австрали Улсад зохиогдох олон улсын уран зургийн томоохон арга хэмжээнд оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
zuraachid geed olon ton deer oriloood bgaa yum uuu naad uguulberee olon dahin unsh hamuursan dagzaa ; zuraach emegtei gej ydaj bich dagzaa
баяр хүргэе