Орон орны охидыг эв найрамдлын дээвэр дор цуглуулан өөрсдийгөө нээж, урлаг соёлын өв, авьяасаараа дамжуулан сурталчилах , авьяас чадвар оюун ухаанаараа дэлхийн сая сая охидын үлгэр дууриал болох боломжийг нээж өгдөг “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг телевизийн уралдаант, шоу нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна. Нэвтрүүлгээр тодорсон үндэсний ялагч 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анаталя хотод зохион байгуулагдах “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монгол улсыг дэлхийн ирээдүйн манлайлагч бяцхан иргэдэд таниулж сурталчилах төдийгүй сэтгэл хөдлөм дурсамжит өдрүүдийг өөртөө үлдээх боломжтой юм.
2015 оны “LITTLE MISS WORLD” тэмцээний онцлог нь гал, ус, агаар, эх дэлхийг билгэ тэмдэгээ болгон оролцогчдыг эх дэлхийгээ хайрлахыг уриалж байгаа бөгөөд эх дэлхийнхээ дуу хоолой болох хүсэлд хөтлөгдсөн, бусдад үлгэрлэх чадвартай, бүтээлч, идэвхтэй, байгальд ээлтэй 10-14 насны охид оролцох юм байна.
“ LITTLE MISS WORLD 2015- MONGOLIA” үндэсний ялагч тодруулах шалгаруулалтын ерөнхий зохион байгуулагчаар "SBN" телевиз ажиллаж байгаа бөгөөд бүртгэл "SBN" телевизийн байранд өдөр бүр явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг "SBN" телевизийн 301141, 86750690 дугаарын утаснаас лавлаарай.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: SBN ТЕЛЕВИЗ, ГҮНЖИЙН ДЭВТЭР
Сэтгэгдэл ( 0 )