2007 онд үзэгчдийн хүртээл “Рэкетир” кино олон улсад хамгийн их түгсэн Казахстаны бүтээл юм. Тэгвэл энэхүү шилдэг бүтээлийн хоёрдугаар анги энэ оны дундуур нээлтээ хийж, өнөөдөр Монгол Улсад нээлтээ хийх гэж байна. Уг киноны нээлт өнөөдөр буюу маргааш /20, 21-нд/ Өргөө кино театр болон Гэгээнтэн энтертайнмент төвд болно. Харин энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцуулахаар “Рэкетир” киноны хоёр жүжигчинг урьсан юм. Тэд ч өнөөдөр өглөө Монгол Улсад газардлаа. “Рэкитер 1” киноны Руслан буюу Мурат Бисенбин болон Саян /Саят Исембаев/ нар албаны хүмүүсийн хамт иржээ. Өнгөрөгч тавдугаар сарын 28-нд “Рэкитер 2” киноны дэлхийн нээлт болсны дараахан үзсэн хүний хувьд сонирхуулахад, хутгуулан үхлийн шарх авсан Саян нас бардаггүй бөгөөд хоёрдугаар ангид эргэн ирдэг. Гэхдээ тэрбээр энэ ангид голлох дүр бүтээгээгүй. Харин буудуулан нас барсан Русланы дүү Була хэмээх “хүнд гар” гарч ирж ахынхаа үхлийн шалтгааныг тодруулахаар явна. Эцэст нь ахынх нь найз байгаад сүүлд нь үхэлд хүргэдэг Жаныг олж мэдэж, түүнээс өшөө авахаар охиныг нь барьцаалах ч түүндээ дурлаж эцэстээ хоёулаа Жанд алуулдаг. Хар тамхи, дарсанд толгойгоо мэдүүлэх болсон баян бизнесмэн Жан хайртай ганц охин ийнхүү дэлбэлж хөнөөдөг. Ингээд гэмт бүлэглэлийн ертөнцөөс тусдаа жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн Саян гарч ирэн Жаныг буудаж цагдаад баригдсанаар кино төгсдөг.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 10 )
hahahha teneg hog
Ene kino mongoliin zah zeelees heden tugrug oloh zorilgotoi baisniig ene setguulch ugui hiichihleedee
зөв сайхан алдаагүй бичээч дээ. Их дээд сургууль төгссөн л байх даа.
Uzii gej bodoj bailaa.Daanch odoo medsen hoino hereggui bolloo...
Kkk nvdend xaragdtal ungutuur yriad ugchihluuduu ochij vzex shaardlagagvi bolloo ugan vzex ix sonirxoltoi bsan ym shv bayrlalaa setgvvlchee kkkkk
za shan kino vzchhihlee bayrlalaa gej kkk
Хэхэ энэ киног бараг үзэх хэрэггүй болчлоо. Бүх үйл явдлыг нь яриад өгсөн байна.
yooo teneg setguulch shuud yaj duusdagiig ni yariad bichdeg bn shd, uzeh sonirholgui bolchlooo