Монгол ”Рэкетир”-ийг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 27

Кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан Казахстаны "Рэкетир" киноны хоёрдугаар анги саяхан Монгол Улсад нээлтээ хийсэн билээ. Уг киноны гол дүрийн жүжигчид болох Мурат Бисенбин /Руслан/, Саят Исембаев /Саян/ болон энэхүү киног бүтээсэн "Satai film" компанийн захирал Анна Чакиртова нар Монгол Улсад ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан бөгөөд энэ нь гаднын жүжигчид киноныхоо нээлтэнд оролцохоор манайд ирсэн анхны тохиолдол юм. Тэгвэл тэдний айлчлалын үеэр "Тэнгэрийн Модун" ТББ болон "Хасmedia Entertainment"-ынхан Казахстаны "Satai film"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Товчхоноор хэлэхэд, "Рэкетир"-ийн Монгол хувилбарыг бүтээхээр болсон бололтой. "Рэкетир 2"-ийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож буй "Тэнгэрийн Модун" ТББ болон "Хасmedia Entertainment"-ынхан тус киноны Монгол хувилбар буюу рэкетчдийн тухай өгүүлэх шинэ кино хийж Монголын жүжигчдийг Азид гарах сайхан боломжийг нээх гэж байна. Энэ кинонд Казахстан болон Монголын жүжигчид тоглох ба Мурат Бисенбин, Саят Исембаев нар Монголын шилдэг жүжигчидтэй хамтран тоглох бололтой. Түүнчлэн энэ киноны зураг авалтыг Монгол Улсад хийхээр төлөвлөсөн нь нэгэн хэвийн кинонд дасаад байсан монголын кино сонирхогчдод бэлэг дээр бэлэг болж байна.  Тун ч удахгүй Монголын кино урлагийг шинэ шатанд гаргасан шилдэг кино Монгол, Казахстанд нээлтээ хийж цаашлаад Азид түгэх бололтой. Түүнчлэн Казахстаны шилдэг жүжигчид Монголд зочилсон шиг Монголын шилдэг жүжигчид Казахстанд зочилж, тэндхийн кино сонирхогчдын дунд хүндэтгэл хүлээх Монголын жүжигчдийн эхлэлийг тавих биз ээ. 

Э.Төгс

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(122.201.31.148) 2015 оны 09 сарын 03

mongol uunees sanaa av bur duurai

0  |  0
Atman(203.194.118.83) 2015 оны 08 сарын 31

Ene umkhii amtai jee odoo yu ch bilee

0  |  0
ooiu(103.26.195.254) 2015 оны 08 сарын 30

Demii yum demii l bdag bgui yu

0  |  0
Малнуудаа(112.72.13.243) 2015 оны 08 сарын 28

хахахах үхсэний чинь ректёр юу ч чадкуу мангар сдакууд та нар өөр гоё кино хийж улсынхаа нэрийг гарга малнууд

0  |  0
Gh(112.72.13.96) 2015 оны 08 сарын 27

Gee 188 blgui yadiin bi 182 nadaas hamaagui undur bsan

0  |  0
sss(103.10.23.168) 2015 оны 08 сарын 27

Gee 188 yagad ch hurehgu goliin zaluugiin jinhene undur 187 geheer Gee 180 ntrtei l bh

0  |  0
Rekiteriin nz ohin(1.224.102.189) 2015 оны 08 сарын 27

Mongol uurdiiguu tekiter geed bodchihsun heden gulunuud baidagiin bna lee. Chaavaas avgai huuhnii heruulees hetrehgui. Ter hed ni jaahan yum surag dee

0  |  0
zochin(27.123.214.124) 2015 оны 08 сарын 27

demii dee.zaaval iim kinog duuriaj yah gd bgan..demii yumnii ehleliig tavih ni dutaa yu.tertei tergui mgl d mafi bii boltson shte

0  |  0
iiiiii(103.26.194.161) 2015 оны 08 сарын 27

Hogiin yumnuudyg duuraij, mongolyn niigemd yamar ch ashiggui konogoor yahgaad bgaa yum be?!

0  |  0
Ccc(103.26.193.18) 2015 оны 08 сарын 27

Mongol reketir chin nusan tagnuudiin togolson Minii ah ataman yum bishu?

0  |  0
Gestapo(112.72.13.145) 2015 оны 08 сарын 27

Saikhan medee baina amjilt!

0  |  0
Top