Энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийснээс хойш Хятадын хамгийн өндөр орлоготой арван киноны нэг болсон "Чонон сүлд" бүрэн хэмжээний уран сайхны кино АНУ-ын кино театруудаар гарахаар болсон байна. Есдүгээр сарын 11-нээс тус улсад гарах уг киног Хятадууд гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшүүлж магадгүй талаар мэдээлэл өгсөн байна. Тус кино нээлтээ хийсэн цагаасаа хойш нийт 110,5 сая ам.долларын орлого олжээ. Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Кино товчооноос шийдэж, аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )