“Босуул”-ын ард хэн байна вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Нээлтээ хийгээд удаагүй байгаа найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэхэн бүтээл “Босуул” адал явдалт, орчин үеийн,  түүхэн бүтээлийн ард хэн байна вэ гэсэн асуулт үзэгчдийн дунд өрнөсөөр байна. Учир сонгууль дөхөөд ирэхээр улс төрчид киночидтай хамтран уран бүтээл хийх хандлага байдаг. Тэр ч утгаараа үзэгчдийг байлдан дагуулж, кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ  авч байгаа энэхүү бүтээлийн ард хэн байна вэ гэдэг хэн хүний сонирхлыг татсаар.

Өмнөх сонгуулиудын тухайд Ардчилсан нам “Луйврын хот”, “Нянгар хаданд гарсан нь” киног, Монгол Ардын нам “Долоон бурхан харвадаггүй” кино зэрэг түүхэн хурц шийдэлтэй уран бүтээлийг ивээн тэтгэн дэлгэцнээ гаргасан байдаг. Тиймээс “Босуул”-ыг босгосон эзэн олны сонирхлыг татсаар байгаа биз ээ.  

Сураг сонсох нь ээ “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ариунболд хэмээх эрхэм энэхүү бүтээлийг босгоход хувь нэмрээ оруулж, хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдсэн гэх “бор шувуу” нисэх болов. Энэ нь ортой гэнэ. Учир нь Т.Ариунболд хэмээх эрхэм Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин э.Бадар-Ууган, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, Даншигийн Арслан Р.Пүрэвдавга, Улсын заан Ч.Санжаадамба, “ТВ Коктейль” болон “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар гээд урлаг, спортынхныг дэмжин хамтран ажилладаг тухай яриа ч чих дэлссэн юм. Тэр ч утгаараа тэрээр энэ удаад үзэгчдийн анхаарлыг татан монголчуудын үсийг босгон зөвхөн монголын тухай дуугарсан “Хүнээс аваагүй Монгол” уриатай “Босуул”-ын ард байгаа гэнэ. Чухам юуны учир тэрээр энэхүү бүтээлийг босгоход гар бие оролцох болов оо.  Магадгүй Т.Ариунболд хэмээх энэ эрхэм 2016 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр бэлтгэлээ базаав уу, эсвэл үнэхээр урлагт элэгтэй нэгэн үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.211) 2015 оны 09 сарын 08

mongolchuud ubug deedes tegej khoorondoo alalcaj bgaagvi shvv

0  |  0
Top