Нэрт жүжигчин Жеки Чан Оросын “Вий” киноны хоёрдугаар ангид тоглохоор болжээ. Гэхдээ энэ киноны хоёрдугаар ангийг дан ганц Оросын гэхээсээ илүүтэй Орос, Хятадын хамтарсан бүтээл гэх нь зүйтэй аж. “Вий 2: Хятадад аялсан нь” хэмээх энэ бүтээл Орос, Хятадын хамтарсан анхны кино болох бөгөөд зураг авалтаа Хятадад хийх аж. Олон зуун сая ам.долларын төсөвтэй энэхүү киног Оросын кино найруулагч Алекс Петрухин найруулах бол кинонд Жеки Чан тэргүүтэй Хятадын жүжигчид голдуу тоглох аж. Ямартай ч, Орос, Хятадын кино урлагийн түүхэн дэх анхны хамтарсан энэхүү бүтээлд Оросын тал ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь тус улсын Соёлын сайд Владимир Медина өөрийн биеэр оролцож байгаад талархал илэрхийлсэн Алекс Петрухины мэдэгдэл байв.
Сэтгэгдэл ( 0 )