Б.Төгс-Амгалан “Бөмбөрцгийн мисс-2015”-д эх орноо төлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

“Miss World Mongolia-2015” тэмцээний оролцогч, “Аz Mall” хүүхдийн бэлэн хувцасны их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан "Miss Globe-2015" буюу “Бөмбөрцгийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Канадыг зорьлоо. "Miss Globe-2015” тэмцээн энэ сарын 20-ноос ирэх 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохиогдох бөгөөд гоо сайхнаас гадна боловсрол өндөртэй Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн олон улсын гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байна. “Аz Mall” хүүхдийн бэлэн хувцасны их дэлгүүрийн гүйцэтгэх захирлын албыг хашихаас гадна “Азтай хүүхэд” хэмээх хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан нь хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог нэгэн юм. Ямартай ч, энэ жилийн “Бөмбөрцгийн мисс” тэмцээнд 90 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөх бөгөөд үүний дотор Монгол Улс багтаж байна. Харин өнгөрөгч оны энэ тэмцээнд Польшийн Жаклин Войцеховский хэмээх бүсгүй ялагч болж байсан юм. Харин энэ жилийн хувьд Б.Төгс-Амгаланд нэлээд боломж байгаа бөгөөд түүнд амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tanil(103.229.123.12) 2016 оны 11 сарын 19

Nohriin medeh yum bna. Oyunbat bichild amidardag bsan. Omno ni ehner huuhedtei bsan. Ehneree torsonii daraa nylh bietei bhad ni hayad yawsan hundee.

0  |  0
(43.242.240.54) 2019 оны 02 сарын 16

Сайхан бүсгүй байна амжилт хүсье

0  |  0
(43.242.240.54) 2015 оны 09 сарын 13

Дээшээ гарах гэж байгаа нэгнээ муулах нь хэрээс хэтэрсэн ухаан муутай Ухаан нь хов жив ,хүн муулахаас хэтрэхгүй арчаагүй амьтдын хийдэг зүйл монголчууд яагаад ийм сэтгэхүйтэй болчихвоо Цаг заваа арай өөр зүйлд зарцуулж байвал улс орон хөгжих бишүү.

0  |  0
zzz(122.201.22.81) 2015 оны 09 сарын 09

miss- n temtseend iim zasvartai hun yvuulj boldog umu? neg sonin hulduu haragdaad bhiin mus shg.

0  |  0
p(112.72.13.106) 2015 оны 09 сарын 08

hamar nud chi hatsar bugd goo sahnii mes zasal iim zaswartai yum yawuulahaasa icheech mongolin ner hundiig unagaah gsn yumnuud zaiaasaa

0  |  0
zochin(203.169.54.22) 2015 оны 09 сарын 08

ymar sonin vietnam shg tsaraitai huuhen be tsever mongol bisheeg

0  |  0
Top