Монголын соёл урлагийн акулууд болох “ВОY ВАND” хамтлагуудын нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт болох талаар “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагуудын өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хамтарсан тоглолтоо ирэх сарын 9-нд “Ub Palace”-т ганцхан удаа зохион байгуулах гэнэ. Тус тоглолтонд хамтлаг бүр өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ хүргэх юм байна. Монголын хөвгүүдийн хамгийн анхны хамтлаг нь “Сүнс” хамтлаг аж. Тус хамтлаг нь 1991 оны 02 сарын 14-нд Эрдэнэт хотод байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн бүрэлдэхүүнд Б.Лхагвасүрэн, Ц.Отгонбаяр, Ж.Замилан, Б.Эрдэнэзул, Ш.Мөнгөнцог нар багтдаг билээ. Тус хамтлагийн тухайд буулган сүүлтэй байж араасаа “Камертон”, “Номин талст”, “Салхи” хамтлаг, “GUYS” хамтлагуудын дагуулсан байна. “Мартагдашгүй” тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн: Миний хувьд энэхүү тоглолтыг олон жил мөрөөдөж ирсэн. Ёстой мөрөөдлийн тоглолт болно. Анх хамтлаг байгуулж байх үед би 20 настай бол өнөөдөр 40 нас хүрэх гэж байна. Тэр тусмаа энэ тоглолт бол үнэхээр мартагдашгүй сайхан болно. Энэ тайз бол бидний амьдралын тайз, дуу хууранд хөглөгдсөн залуусын амьдралаа босгосон тайз. Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тус тоглолтонд үзэгчдийн сонсох дуртай хит дуунуудаа дуулна. Нөгөө хамтлагуудынхаа дууны сонголтыг харахаар сүрдмээр сүрдмээр хит дуунууд байсан. Тийм болохоор манай хамтлагийнхан дууны сонголт дээр нэлээн эргэлзэж, бодож, хүнд сонголт хийхээс аргагүйд хүрсэн. Манай хамтлаг бэлтгэлээ сайн хийж байгаа шүү гэдгээ бусад хамтлагууддаа найрсагаар хэлье.
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Манай хамтлагийн тухайд энэ хугацаанд гадаад дотоодгүй олон хамтлагтай өрсөлдөж өөрсдийгөө хаана явж байна гэдгээ мэдэрсэн явж байгаа. Бусад дөрвөн хамтлагийн гишүүддээ сануулахад “Хэдийгээр бид гарын таван хуруу ч гэсэн аль нь урт вэ, аль нь богинохон вэ гэдгээ харуулна. Гэхдээ чигчий хуруу чинь хамгийн хэрэгтэй хуруу ш дээ. Ер нь бид бүхэн атгасан гар гэсэн үг. Энэ нь нэг ёсондоо зохиол гэсэн үг. Энэ тоглолтонд манай хамтлагийн тэр үеийн дурсамжийг сэдрээх сайхан дуунуудаа дуулах болно.
“Камертон” хамтлагийн дуучин Мэнд-Амар: 1990-д оны сүүл үеийн хит болж байсан дуунуудыг дуулах болно. Манай хамтлаг хамгийн сүүлд 2011 онд тоглолт хийсэнээс хойш томоохон хэмжээний тоглолт хийгээгүй байгаа. Мэдээж манай хамтлаг 18 нас дуугаа дуулах нь тодорхой. Бусад дуунуудаа фенүүдээсээ асууж байж шийднэ. Аливаа хамтлагуудын үнэнч сонсогч, фенүүд бол бүсгүйчүүд байдаг. Биднийг гарч ирж байхад дэмждэг, сонсдог бүсгүйчүүдэдээ хандаад хэлэхэд та нар минь хүүхэдээ дагуулаад хүрээд ирээрэй гэж хэлмээр байна.
“Сүнс” хамтлагийн дуучин Б.Эрдэнэзул
-Бүх хамтлагууд хит дуугаа дуулна. Манай хамтлагын тухайд хуучны дуунуудаас дуулахаар бэлдэж байна. Сэтгэл догдлуулсан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Мөн үүнээс гадна хүмүүс бас Фрийзоныг асууж байна. Гол нь бүрэлдэхүүн нь бүрдэж өгөхгүй байна л даа. Тус хамтлаг гурван гишүүнтэй. Нэг нь америк явсан, нэг нь оролцох боломжгүй гэж мэдэгдсэн учраас энэ тоглолтонд оролцохооргүй болсон. Энэ тоглолтын онцлог нь хамтлагаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ байх нь чухал гэж үзсэн учраас “Фрийзон” энэ удаад оролцох боломжгүй байна. Мэдээж “Фрийзон” нэг үеийн хамтлагууд учраас оролцох ёстой хамтлагуудын нэг яах аргагүй мөн. Гэгээлгээр бодоход дараа ийм тоглолт зохион байгуулагдвал “Фрийзон” болон дүү хамтлагууд оролцохыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )