Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг UB ART FAIR 2015 өнөөдөр эхэлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын шагналт дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд дэлгэгдэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх галерей шинэ үзэсгэлэн гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр дүрслэх урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд хичээл зааж, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Арт галерей, Монголын Уран Зургийн галерей, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавих юм байна.
Мөн “Урчуудын өдөр” энэ ням гарагт УДЭТ-ын талбайд болох бол “Нээлттэй Урлан” өдөрлөг Монголын Урчуудын Эвлэлийн А байранд энэ сарын 29-ний өдөр болох юм.
UB ART FAIR энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )