УДЭТ энэ намрын нээлтийн тоглолтоо Английн эртний түүхтэй "Глоб" театрын жүжигдийн тоглосон алдарт "Гамлет" жүжгээр эхлүүлсэн бол Монголын үзэгчиддээ энэ намар түүхэн жүжгүүдээ хүргэх гэж байна.
Театрын тайзнаа зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 02-нд тоглох бол Д.Намдагийн "Оролмаа Эх", С.Жаргалсайханы "Тэмүүжин", Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" зэрэг сор бүтээлүүдийг ирэх 10 дугаар сард толилуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )