Монголын циркчид “Мөнгөн арслан” хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг  олон улсын  циркчдийн  “А” зэрэглэлийн  тэмцээнээс манай  жүжигчид   “Мөнгөн арслан” цом хүртжээ.  Дээрх амжилтын эздээр  Монголын үндэсний циркийн Э.Золбаяр  ахлагчтай   хамтлагийнхан  тодорсон байна.  Шидэх банзнаас үсрэх,  шидэлттэй акробат зэрэг үзүүлбэр үзүүлдэг  эдгээр  жүжигчдийг  гадаад дотоодын үзэгчид  “Есөн  өрлөг” гэдгээр сайн мэддэг болоод буй билээ.  Энэ удаа тэд  “Х –volution” үзүүлбэрээр  тэмцээнд оролцсон байна. Тэмцээний шагналтнуудын тоглолт  энэ сарын 7-ныг хүртэл БНХАУ-ын Учао хотноо  үргэлжлэх юм.

Монголын жүжигчид  өмнө нь ихэвчлэн уран нугаралтын үзүүлбэрээр  амжилттай  оролцдог байсан бол энэ удаа залуу жүжигчид ийнхүү акробатын  үзүүлбэрээр дэлхийд тэргүүлж буй Хятадын жүжигчдийг  ардаа орхиж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top