Тоглолтын орлогоос Т.Дэлгэрмөрөнгийн охинд хадгаламж нээж өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 15

Монголын хөгжмийн урлагийн шилдэг эрэгтэй хамтлаг “Камертон”, “Guys”, “Салхи”, “Сүнс” хамтлаг нэгдэн "Мартагдашгүй" тоглолтоо энэ сарын 9-нд толилуулсан билээ.

 Энэ тоглолтын зорилго нь “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээнд хандив өргөхөд оршиж байлаа. Гэвч тоглолт болохоос өмнө гэргий нь бурхны оронд одсон учир тус хамтлаг тоглолтод оролцох боломжгүй болсон билээ.

Тиймээс зохион байгуулагчид дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсийд тоглолтын орлогын тал хувийг 18 нас хүртэл нь хадгаламж нээж өгчөө. Мөн Т.Дэлгэрмөрөндөө сэтгэлийн дэм өгч нэг оройг хамт өнгөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4044(59.10.151.104) 2015 оны 10 сарын 26

Eba boos l ireegui de novsh iin amitan

0  |  0
tus dem(183.81.169.22) 2015 оны 10 сарын 21

Mundag hamtlaguud bn. Zovson tsagt l hunii jinhene mos chanar haragddag. Nyalh ohin ni hoorhii do. Bolj de neg ch bolson yumaar setgel oyg bh. Ohin ni evii evii.

0  |  0
Top