Дуучин Заяа, Агиймаа нар “нандин хайр”-ын үнэ цэнийг мэдрүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 21

Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа дуучин Агиймаа нар хамтран нэгэн сайхан уран бүтээлийг гаргажээ. Тэдний хамтдаа дуулсан хоёр дахь дуу болох “All days” хэмээх уран бүтээл олны хүртээл болоод удаагүй байгаа ч залуусын сонсох дуртай дууны жагсаалтад орсон нь уран бүтээлийн чанар чансааг илтгэнэ. Нандин хайрыг дуугаараа илэрхийлсэн залуу уран бүтээлчид цаашдаа ч хамтран уран бүтээлээ ар араас нь сонсогч залуусдаа хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд тун удахгүй хамтарсан цомгоо гаргахаар ханцуй шамлан ажиллаж байгаа гэнэ.Тэд өмнө нь “Хуримын сюрприз” киноны дууг дуулж сайн хамтрагчид гэдгээ харуулсан. Монголын хөгжмийн урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хөдөлмөрч залуусын уран бүтээлээс үнэ цэнэ, эрч хүч, хөдөлмөр, чин сэтгэл мэдрэгддэг. Заяа, Агиймаа нарын хамтын уран бүтээлээс гадна тэдний тус тусын уран бүтээлүүд ч та бидний сэтгэлийг хөдөлгөж, нүд чихийг баясгаж сэтгэлд хүрсэн байдаг. Ингээд тэдний хамтдаа дуулсан “All days” дууг уншигч, сонсогч таньд хүргэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(166.137.240.61) 2015 оны 10 сарын 23

Gadaadad osson humuus uu?Jaahan aktsenttei duulaad baihiin

0  |  0
bsns(122.201.21.220) 2015 оны 10 сарын 22

Goe

0  |  0
Top