Манай бүжигчид зургаан алтан цом хүртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 29

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид "Монгол туургатан" бүжгийн наадамд эх орноо төлөөлөн тун амжилттай оролцжээ. Тэд есөн номинацийн зургаад нь алтан цом хүртсэн байна. Манай бүжигчид хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиол, Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” нь шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлсэн аж.  Харин М.Бирваагийн хөгжмийг нь зохиож, А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорсон бол хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая зохиож, С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” бүжиг гран-при шагнал хүртжээ.

ӨМӨЗО-ы Хөх хотод болсон уг наадамд Халимаг, Тува, Буриад зэрэг Монгол туургатны уран бүтээлчид оролцсон аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top