Үр минь хайр минь...

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 17

Анхны ариун хайр, нандин сайхан дурсамж бүхнийг магтан дуулдаг хайрын дуучид болох Мөнхбат Үүрээ нар сүүлийн үед уран бүтээлээ тасралтгүй хийсээр байгаа. Дуулсан дуу бүхэн нь хит болж, хайр дурлалыг магтан дуулдаг хосууд энэ удаа Монголынхоо бүх гэр бүлүүдэд аз жаргалыг ерөөж "Үр минь хайр минь" дууг зориулжээ. Гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байж, хагацал зовлонгүй сайхан амьдрахыг ерөөсөн энэхүү дуу өдгөө Fm-үүдийн хамгийн эрэлттэй дуу болоод байна. Магадгүй гэр бүлээ орхиож эндүүрч яваа аав та, авааль нөхөртөө гомдон суугаа ээж та энэхүү дууг сонсоод амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийг дурсан үүрд хамт байгаарай.Түүнчлэн хос дуучид маань сонсогчиддоо шинэ уран бүтээлээ илүү ойр хүргэхээр https://www.facebook.com/Munkhbat.Vvree/?fref=ts ийм цахим хаягийг нээсэн байна. Мөн хит болоод буй "Үр минь хайр" минь дууг нийт уншигчиддаа зориулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enkhee(103.26.195.190) 2015 оны 11 сарын 17

Dahin hamtran duulsand chine bayrtai baina setgel ih hodolloo oshoo olon duu duulaarai hoyroo

0  |  0
Top