Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Азийн киноны уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах , гаргах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа болж өнгөрлөө. Энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан Лос Анжелес дахь “Hollywood School house” –ыг үндэслэгч Лос Анжелесын хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тухай бид өмнө мэдээлсэн.
Харин түүний гол дүрд нь тоглож, ерөнхий продюсерээр нь ажилласан “Бодлын хулгайч” кино тус наадмаас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагналыг хүртлээ.
Сэтгэгдэл ( 1 )
[removed]alert(”nowsh”); [removed]