Х.Уянга топ модель боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

“Гоёл-2016” наадмын хаалтын үйл ажиллагаа өчигдөр орой СТӨ-нд болж загварын ертөнцийнхөн шилдгүүдээ шалгарууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадмын загварын долоо хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д явагдсан.

Энэ удаагийн наадамд загварын 20 гаруй салон, үйлдвэрүүд оролцож, бүтээлээ өрсөлдүүлсэн бөгөөд Өвөрмонголын дизайнер зочин дизайнераар оролцон үндэсний хэв маягийг шингээн урласан коллекцио дэлгэлээ. Гоёл-2016 наадмын тайзнаа топ модель Э.Сэлэнгэ О.Уянга О.Пүрэвдулам Х.Бадамгэрэл С.Ариунбилэг, Ч.Ундрах нар алхлаа.

Ингээд энэ үдэш олны анхаарлыг татаж байсан топ моделиор загвар өмсөгч Х.Уянга шалгарлаа. Харин олон нийтийн зүгээс нэлээд амжилттай оролцоно хэмээн харж суусан загвар өмсөгч О.Ариунзул ямар нэгэн шагнал хүртээгүй юм. 

Гоёл-2016 наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

“Керасис “брэндийн шагнал: загвар өмсөгч Э.Амарзаяа, “Шилмэл загвар” ордны дизайнер Ж.Цэлмэг
“Цезарь” брэндийн шагнал: загвар өмсөгч Б.Баяртогтох, загвар өмсөгч Ганзориг
“Гоёл-2016” наадмын Тусгай байрын шагнал: ӨМӨЗО-ны дизайнер Номин, дизайнер Батсүх
“Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина
“Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон
“Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер Уранцэцэг
“Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Отгон
“Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Батзаяа
“Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн
“Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн Батсүрэн
“Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани
“Гоёл-2016” наадмын Гранпри шагнал:  “Шилмэл загвар” ордны дизайнер Өнөболор
“Гоёл-2016” наадмын загвар өмсөгчийн дэд байр: загвар өмсөгч Сайхантамир
“Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох
“Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан
“Гоёл-2015” наадмын Топ модель Х.Уянга тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.51) 2015 оны 12 сарын 04

Myangaatai untaad amjuulchihsan uu. Udahgui bas neg Ohin turuuleh bhda. Enhriimaa gej ner uguurei

0  |  0
Top