Б.Болд, Э.Чулуунчимэгийн хоёр дахь бие даасан тоглолт тун удахгүй эгшиглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 04

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өнгөрсөн аравдугаар сард “Жаргалтай айл манайх” шинэхэн цомгоо өлгийдөн авч дуунд дуртай ард түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тэд энэ удаад шинэ оны эхний уран бүтээл болгон “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолтоо энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд толилуулахаар товоо зарлаад байгаа юм. Тэдний бие даасан хоёр дахь тоглолтын тасалбар хэдийнээ борлуулалтад гарсан бөгөөд эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.

Дуучин Б.Болдын хувьд бяртай сайхан хоолойтой бол түүний гэргий болох Э.Чулуунчимэг цээлхэн тунгалаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.

 

Тэд өнгөрсөн аравдугаар сард хийсэн цомгийн баяраараа Монголын хоёр залуу гэр бүлд "ЖАРГАЛТАЙ АЙЛ" өрх гэр болгохыг зорьж таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэрийг гардуулан өгч хүмүүнлэгийн үйлсийг өрнүүлсэн билээ.

 

Тэд энэ удаад үзэгчдийг дуу хуураар цэнгүүлэхээр хэдийнээ тоглолтын бэлтгэлээ базаагаад байгаа аж.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(183.81.169.22) 2016 оны 01 сарын 07

Ulaan hatsraa sain budaarai. Shaaaal huduu tsaraitai denduu tsarai muutai. Urlagiin taiznii tsaraind yostoi tohirdgui. Ehner ni saihan huuheeen. Yaj nuhruu toisiin boloo kkk

0  |  0
Bay(103.57.95.63) 2016 оны 01 сарын 07

Baahan l dyyldag hymyys.

0  |  0
Top