Дуучин С.Хишигжаргал анхны бие даасан цомгоо өлгийдөн авлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 07

    “Universe Best Songs” наадам Монголын рок, поп ертөнцөд олон арван өнгө төрх, шинэ уран бүтээлчдийг төрөн гаргасан байдаг. Тэдний дундаас цойлж гарч ирэн,  уран бүтээлээ зогсолтгүй туурвисан уран бүтээлч бол дуучин С.Хишигжаргал юм. Түүний хувьд тус наадамд орсон цагаасаа хойш урлагруу эргэлт буцалтгүйгээр орсон бөгөөд тиймдээ ч өнөөдөр өөрийн гэсэн анхны бие даасан цомгоо өлгийдөн авч байгаа нь бахархалтай. С.Хишигжаргалын анхны бие даасан цомог нь “I am ... Khishigee” нэртэйгээр гарсан бөгөөд  нэрний гурван цэг нь өөрийгөө энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр танилцуулж, илэрхийлж, тодорхойлох болно гэсэн утгыг агуулжээ.  Залуу уран бүтээлчийн шинэхэн цомогт дуучны гурван жилийн хөдөлмөрийн үр дүн шингэсэн гэж хэлж болно.

Дуучин С.Хишигжаргал: Энэ өдөр миний анхны цомгийн хэвлэлийн бага хурал болж байна. Анхны цомогтоо 2013 оноос хойш хийсэн уран бүтээлүүдээсээ түүвэрлэж оруулсан. Нийтдээ 10 track, 9 дуутай цомог байгаа. Цомгийн ерөнхий продюсерээр миний багш, продюсер, миний хайртай дотны эгч Б.Ангирмаа эгч маань ажилласан . Цомгийг бүтээхэд би бүх сэтгэл зүрхээ зориулсан. Би бүх зүрх сэтгэлээрээ таны ертөнцрүү дуулахыг хичээсэн байгаа. Тиймээс та бүхэн миний анхны цомгийг сонсоод үзээрэй. Би анхны уран бүтээлээ маш олон хүнд хүрээсэй гэсэн үүднээс маш бага үнээр борлуулж байгаа. Миний цомог дэлгүүрийн лангуу дээр хэн ч худалдаж авахгүй байсаар мартагдаасай гэж хүсэхгүй байна. Намайг дэмжиж миний уран бүтээлд хамтарч ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлж байна. Би цаашдаа зогсолтгүй илүү их эрч хүчтэйгээр уран бүтээлээ хийх болно.

    Цомгийн ерөнхий продюсерээр ая зохиогч Б.Ангирмаа, дуу бичлэг болон дуу хөгжмийн тохируулгын ажил “Dashka”студи, “Mashroom”студи, “Ocean Grey” продакшн, эмэгтэйлэг, ихэмсэг, классик, нууцлаг имиж бүрдүүлэлтэй зураг авалтыг “Ирмүүн” агентлаг, мөн зарим дууныхаа үгийг дуучин Хишигээ өөрөө бичжээ. Цомогт “Дүрэмгүй өдөр”, “Зуны дурлал”, “I Wish”, “Angel”, “Чамд орхисон хайр”, “Тал нутаг”, “Хөлөрсөн цонх”, “Хайрын совин”, “Өөрийгөө мэдэр”, зэрэг нийт 9 дуу, нэмэлтээр “Хөлөрсөн цонх” дууны дан хөгжмийг багтаасан байна.

         Продюссер Б. Ангирмаа: Нийт уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе!С.Хишигжаргал маань  “Universe Best Songs” наамдын 2011 оролцогч байгаа. Хоёр оны зааг дээр бид С.Хишигжаргалынхаа хамгийн анхны бие даасан цомгийг өлгийдөж авсандаа маш их баяртай байна. Анхны юм бүхэн сайхан байдаг. Тиймээс бид цомгоо  авахдаа сэтгэл маш өндөр байсан. Би өөрөө олон хамтлаг дуучидтай хамтарч цомог гаргасан ч С.Хишигжаргалыг цомог  гаргасанд маш их баярлаж байгаа. Бид цомгийн ажлыг бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж хэлж болно. Дуучин Хишигээ анх над дээр гурван дуутай ирж байсан. Түүнээс нь улбаалаад миний бие дуучин С.Хишигжаргалд туслах, амжилтанд хүрэхэд нь хамтарч ажиллахаар шийдсэн юм.

    Түүний ихэнх уран бүтээл хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж байгаа нь түүний ур чадвар, хөдөлмө, зутгэлийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал Монголын Үндэсний чарт, “Hi Fi”медиа групп, 102,5 радио уг цомгийг 2015 оны “Шилдэг поп” цомог хэмээн нэрлэсэн байна.

-          -“Чамд орхисон хайр” классик поп стилийн дуу нь “Үндэсний чарт”-д 2015 оны 2-р сард 5 долоо хоног тэргүүлж

-          “Хөлөрсөн цонх” old school, поп, r and b стилийн дуу нь 2015 оны “Үндэсний шилгэд 50 дуу”-ны 21-т шалгарч

-          “Тал нутаг” дуу нь 2015 оны “Үндэсний шилдэг 50 дуу”-ны 6-д шалгарсан амжилтууд байгаа юм.

 

          МУГЗ, дуучин  Дашдондог: Нийт уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе. Манай студиэс олон арван уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Эдний дундаас манай Хишигээ маш  идэвхи зүтгэлтэй сурагчдын нэг байсан. Үүнийхээ үр дүнд өнөөдөр CD-гээ гаргасан гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар уран бүтээлч залуучуудыг сонгож авахдаа тодорхой хэмжээний хугацаанд хардаг. Тухайн хүний хөдөлмөрч, дайчин байдал, урлагийн төлөө гэсэн чин хүслээс нь улбаалж залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг боддог. Хишигээгийн хувьд идэвхитэй, сайн, эрч хүчтэй уран бүтээлч байгаа. Цааш цаашдаа ч дэмжиж ажиллах болно. Миний хувьд маш их баяртай байна аа.

     Мөнгөнсүх: 2011 оны “Universe Best Songs” наадамд оролцох үеэрээ С.Хишигжаргал анх миний шавь болж байсан юм. Тэр үеэс хойш энэ бүсгүй урлагт маш их зүтгэл гаргаж, онцгой байж чадсан. Тиймээс анхны цомгоо өлгийдөн авч байгаад нь туйлын их баяртай байна. Хишигжаргалыг тоож ажилласан Ангирмаа багшдаа бас маш их баярлаж байна. С.Хишигжаргалын хувьд маш дайчин эмэгтэй байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top