Улсын драмын эрдмийн театр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Ромео Жульетта" сонгодог жүжгийг гуравдугаар сарын 4,5,6,7,8-нд тоглохоор болжээ.
Тус жүжгийг ажлын өдрүүдэд буюу 4 болон 7, 8-нд 18:00 цагт, амралтын өдөр буюу 5,6-нд 17 цагт эхлэх юм байна.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15,000, 20,000, 25,000, 30,000 төгрөгийн үнэтэйгээр УДЭТ-ын билетийн кассаар худалдаалж байна. Билетийн касс 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Мөн easyticket.mn сайтаар захиалж, 1900-1188-аар үнэгүй хүргүүлэх боломжтой.
Гуравдугаар сард УДЭТ-д дараах жүжгүүдийг тоглоно:
Сэтгэгдэл ( 0 )