Нэгэн үе зохиолын дууны ханхүү, гүнж гэгдэж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар өөр өөрийн мөрөө хөөж, хамтран дуулахаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. Харин өнгөрсөн сар шинийн баяраар хамтдаа "Хаврын найраг" дууг дуулж олны сонорыг мялаасан. Тэд 13 жилийн дараа ийнхүү дахин хамтарч дуулсан юм.
Тэгвэл "Илгээлтийн эзэд" аяны хүрээнд эрхэм гавъяатууд хамтарсан тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт энэ сарын 14, 16, 19-нд Монгол Бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолтын тасалбарын нийт орлогийг хаваржилт хүндрээд байгаа аймгуудад хүргэх юм байна. Тоглолтын тасалбарын үнийг хараахан шийдэж амжаагүй байгааг МУГЖ С.Жавхлан хэлсэн юм.
Тэрээр "Тоглолтын тасалбар 20-25 мянган төгрөгийн хооронд байх болов уу. Ирэх долоо хоногт шийдэгдэнэ. "Илгээлтийн эзэд" аяныг МУГЖ Т.Баясгалан бид хоёр санаачилж, Засгийн газар, БСШУЯ, Онцгой байдлын Ерөнхий газарт хандсан. Эдгээр төрийн байгууллууд маань нааштай хүлээн авсан. Аяны хүрээнд БСШУЯ-наас "Нэг хүүхэд-Нэг нэмнээ", "Малчин оюутан" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн" хэмээн тодотгосон юм.
Түүнчлэн, тоглолтын үеэр цэцэг, хадаг их цуглардаг. Бидэнд бэлэг өгөхийг хүссэн хүмүүс "Хадагны оронд нэмнээ, цэцэгний оронд нэг боодол өвс өгөөрэй" хэмээн уриалсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
튀 처르트
Javhlan daichin mundag duuchin da demjideg shu. Bayasgalan batbayar 2 hoorondoo denduu hondii yum bile, hairgui, batbayraasaa iluu dambiin hishgeed hairtain gsn