Б.Үйзэнмаа дахин шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

Японы Осака хотод Азийн кино наадам энэ сарын 4-13-нд болж, шилдгүүдээ тодруулав. Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртжээ.

 Өнгөрсөн сард тэрбээр тус бүтээлээрээ Германы Баварийн кино урлагийн дээд шагналыг хүртэж байсан. Мөн "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top