МУАЖ Ц.Гантөмөр бурханы оронд одлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

Цэрэндэжидийн ГАНТӨМӨР нь өчигдөр шөнө өвчний улмаас таалал төгсчээ.

МУГЖ (1966). МУАЖ (1981). МУ-ын Төрийн шагналт (1990)

Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж,1953 онд Хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь зохиолч Л.Ванган "Эмч нар" жүжгийнхээ тухай ярилцлага хийхэд жүжигчин болохоор шийдэн 1954 онд УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Гомбожавын Гомбосүрэнгийн шавь болжээ. 1957 онд Урлагийн сургууль төгсөж, Д.Намдаг "Шарай голын гурван хаан" жүжгийн Нанжин, "Ээдрээ" зэрэг түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дүрүүдийг бүтээсэн. Тэрээролон арван шавиа төрүүлэн дадлагын зөвлөх багшаар нь арваад жил ажиллаж профессор цол хүртжээ.

Түүний тоглосон дүр болгон үзэгч түмний сэтгэлд мөнхрөн үлдэж МУАЖ Ц.Гантөмөр гуай 81 насандаа бурхны оронд одлоо. Монголчууд бидний зүрх сэтгэлд үеийн үед мөнх хэвээрээ байх болно. Гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nana(50.254.15.77) 2016 оны 03 сарын 17

Mundag hun bsan.Gun emgenel ilerhiiley.

0  |  0
ЭРЧҮҮДИЙН БАЯР(59.153.112.215) 2016 оны 03 сарын 16

ТА МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙСАН ЮМ САН ТАЛИГАЧИЙН АР ГЭР БҮЛ БОЛОН АНД НАЙЗ Р ТАНЬ МӨН АЖЛЫН ХАМТ ОЛОН НЬ ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ УМ МАНИ БАД МЭ ХУМ УМ ДАРИ ДҮДҮ РИЙ ДҮҮРИЙН СУУХАЙ :”>

0  |  0
zorro(150.129.140.236) 2016 оны 03 сарын 16

Аугаа хүн байж дээ ум амгалан байх болтугай бурханы оронд морилорой

0  |  0
Top