Ноёд группын ерөнхийлөгч Буяндоржийн гэргий дуучин МУГЖ Т.Ариунааг танихгүй хүн үгүй. Түүний нөхөр өмнөх амьдралаасаа Алдар хэмээх хүүтэй. Дагуул хүүгээ өөрийн хүү шигээ хайрлаж өсгөсөн дуучин АриунааГ хүү Алдар нь хүртэл төрсөн ээж шигээ хайрладаг. Тэгвэл өчигдөр МУГЖ Т.Ариунаагийн төрсөн өдөр тохиож түүний том хүү Алдар ээждээ бэлэг барин ийм шүлэг бичжээ.
Ариухан хэвлийгээс тань төрөөгүй ч хүү чинь
Алтан дэлхийд таньтайгаа амиараа холбоотой юм шүү ээжээ
Хэвлийгээс тань унаагүй ч хүү чинь
Хэлэх ганцхан ижий минь та минь юм шүү
Зөөллөж хүүгээ ухааруулдаг ижий минь
Зөндөөн их гомдсон ч хүүгээ үл буруутгах
Зөрүү бүхнийг минь тэгшлэх сүүн замтай ижий минь
Гэнэн томоогүй насыг минь зэмлэж биш зөвлөж хайрласан ижий минь
Гэрэл цацруулсан төрхөөрөө хүүгээ зоригжуулж итгэл бэлэглэдэг бурхан минь
Амьдралын шатанд бүдэрсэн ч хүүгээ ухаарлын хүчээр босгодог таныхаа
Ангир уургыг тань шимээгүй ч хайраар тань өссөн юм шүү хүү чинь
Зуурдын биш үүрдийн холбоотой болохоор таныгаа гэсэн хайр минь
Зуу Зуун жил өнгөрөвч мөнх юм шүү ээжээ
Нэгэн насаар нь баярлуулж таныгаа чадахгүй ч
Нэрийг тань сэвтүүлэлгүй явна гэж хүү чинь өөртөө андгайлдаг юм
“Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичжээ.
Харин хүүгийнхээ шүлгэнд баярласан бүсгүй маань өөрийн цахим хуудсандаа “Хүүхдүүд маань өсөж бойжиж эрийн цээнд хүрч амьдралын их хаалгаруу орж байна. Алс холын замд сэтгэлийн гүнээс ундрах үгийн хүчийг ээждээ хайрласан хөвгүүдээ, ханыгаа санан баярын нулимс унаган явж байна. Миний хоёр хүү ээж, аавынхаа үргэлжлэл болж амьдралын их замдаа зөвийн үрийг суулгаж байгааг хараад сэтгэл уужирч байнаа. Эгцэлж харсан бүхэнд чинь хайр энэрэл дүүрэн эвий, нялх моднууд минь салхи сөрөн урга тэнгэрт тултлаа урга! Хайртай шүү Алдрайхан үр минь хэмээн сэтгэлийн үгээ хүүдээ бичиж талархжээ.
Сэтгэгдэл ( 6 )
сайн хүү байна. АРИУНАА ХҮҮГЭЭ САЙН ХҮН БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДАХ САЙН ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН МИНЬ АЛДААГҮЙ БАЙНА. 2хүүдээ болон монголын залуучуудад сайхан үлгэр дуурайл болох сайхан гэр бүл байна. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе,
Saihan bnaa , setgel hudulj bn. Uhaantai sain huu yum. Ger buld ni hamgiin sain saihniig husie.
Sain huu
Sain huu baina, eejiigee oilgij shuleg bichsend chin bayarlaj baina
Sain huu baina, eejiigee oilgij shuleg bichsend chin bayarlaj baina
Yamar hair enereltei uhaantai huu be? Hamgiin saihan az jargaliig Aldar huud husie. Sanasan sedsen bolgon ni butej yabah boltugai. Sain huumini.