“Монгол туургатан мисс” тэмцээний оролцогчид “Сүүн тусал” хандвийг санаачлан II амаржих газрын нярайн тасгийг засварлахаар болсон билээ. Харин тэд өнөөдөр хандвийн арга хэмжээгээ хааж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ирээдүйн үрсийн төлөөх сайн үйлсийн аянд Говь, Наран, Интержамп, Бэст жүүс, Тагтаа зэрэг компаниуд идэвхитэй оролцож нийтдээ 10 гаруй сая төгрөг хандивлажээ. Дээрх мөнгийг тэмцээний зохион байгуулагч буюу “Дэлхийн монгол глобал нийгэмлэг” өнөөдөр амаржих газрын удирдлагуудад хүлээлгэж өглөө. Анх тооцсоноор эмнэлгийн нярайн тасгийг засварлаж, тохижуулахад 32 сая төгрөг шаардагдах тоо гарчээ. Гэсэн ч хугацаа богино байсан тул “ Монгол туургатан мисс”-үүд 10 гаруй сая төгрөгийг маш амжилттай цуглуулж чадсан байна. Харин засварын ажлын гүйцэтгэгчийг эмнэлэгийн зүгээс сонгожээ.
Тэмцээний тухай нэмэж мэдээллэхэд, төгсгөлийн шатад Монгол, Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол үндэстний нийт 20 бүсгүй оролцож байгаа.Тэдгээрийн тав нь монгол оролцогчид байгаа юм. Тэмцээний шагналын сан 50 сая төгрөг байх бөгөөд дээр нь ивээн тэтгэгч байгууллагуудын шагналуудыг нэмэж тооцвол нийтдээ 100 орчим сая төгрөгийн шагналтай байх аж. Харин тэргүүн миссийг 30 сая, дэд миссийг 10 сая төгрөг хүлээж байгаа гэлээ. Уншигч та тэмцээний пиналын шатыг 27-нд 19 цагт Корпорейт зочид буудлын Коневишн центрт ирж үзэнгээ дэмжиж буй оролцогчдоо мессежээр санал өгөх боломжтой юм байна. Учир нь танхимд хурсан олны санлаар "Олоны таашаалд нийцсэн мисс"-ийг тодруулах аж.
А.Чимгээ.
Сэтгэгдэл ( 0 )