Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны хооронд болно. Өчигдөр УДЭТ-т “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Энэ жил “Гэгээн муза” наадам 34 бүтээл хүлээн авсан. Эхний шатны шалгаруулалтын дараа 17 бүтээл үлдээд байна. Эдгээрээс наадмын шилдгүүд шалгарна.
“Драмын жүжгийн төрөл”-д:
-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг
“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:
-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг
-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг
-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл
-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”
“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:
-“Мял Богдын намтар”
-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”
-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”
Нэг хүний жүжгийн төрөл”-д:
-“Хатагтай Капульетта”/Монгол/
-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/
-“Эр өндөг”/Монгол/
-“Бие сэтгэл”/Монгол/
-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/
-“Эдит Пиаф”/Герман/
-“God Kirilov”/Грек/
-“Novechento”/ОХУ/
-“From front and from behind” /Герман/
“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:
-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”
Энэ удаагийн наадамд Орос, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцох аж. Мөн нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч хүн ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )