Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн зайг бий болгож, уран бүтээлүүдээрээ үзэгч сонсогч, олны таашаалд хэдийнээ нийцсэн дуучин Б.Болдбаатар тун удахгүй буюу энэ тавдугаар сарын дөрөвний өдөр “Зүрхэн нутаг” нэртэй бие даасан тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзахаар болжээ. Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан авъяаслаг уран бүтээлч ийнхүү тоглолтоороо та бүхэнтэй эргэн уулзах гэж байгаа нь таатай. Тэрээр “Бүжин сарны зүүд”, “Нутагаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ дуунд дуртай дуучин ард түмний сонорыг мялаасан. Мөн “Бүжин сарны зүүд”, “Бид мартахгүй” зэрэг тоглолтоо хийж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )