Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн хошой медальт, Инчёны Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө барилдлаа.
Тэрбээр аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Соиб Курбоновтой шигшээд учраа таарч танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд барилдлаа.
Барилдааны үндсэн цаг хоёр, хоёр торгуультай өндөрлөж нэмэлт цагт Н.Түвшинбаяр аварга илүү байж өрсөлдөгчөө торгуулиар яллаа.
Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс МОНГОЛ улс:
- Н.Түвшинбаяр алтан медаль
- Н.Дагвасүрэн алтан медаль
- Д.Алтансүх алтан медаль
- Д.Сумъяа алтан медаль
- М.Уранцэцэг мөнгөн медаль
- Д.Төмөрхүлэг хүрэл медаль
- М.Бундмаа хүрэл медаль
- Ц.Цогтбаатар хүрэл медаль
- П.Лхамдэгд хүрэл медаль
- О.Жавзмаа хүрэл медаль
- Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 2-т орлоо.
Сэтгэгдэл ( 5 )
Жудо бөхийн холбоо ямар их эв нэгдэлтэй,нягтралтай,гэдэгийг харуулла
Bayarlalaa avargaa, ulam ikh amjilt husie. Erunhiilugch Battulgiinhaa talaar sanaa zovson khun chanartai avarga shuu.
Аваргадаа амжилт хүсье. Хайрлаж хүндэлж явдаг шүү. Бага улстөржөөрэй. Баянгрлын үүдэнд муухай харагдсан шүү
Odoo Riogoos hurel avchval tuuhend uldleedee yyhai